Ц.Мөнхзаяа Палау улсын тамирчинтай таарав

Лондонгийн олимпийн наадмын жүдо бөхийн мэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн тухайд 24 жүдоч өрсөлдөнө. Тус жинд эх орноо төлөөлөх ОУХМ Ц.Мөнхзаяа Палау улсын тамирчин Женнифер Энсонтой, ялбал Финляндын Йоханна Илинентэй барилдахаар сугалаа таараад байна.

Д.Сумъяа БНСУ-ын жүдочтой таарчээ

Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа хүч үзнэ. Сугалаа ёсоор тэрбээр эхний
тойрогт БНСУ-тай шилдэг жүдоч Ким Жан Дитай, ялсан тохиолдолд Италийн
бөх Жулия Квинтаваллтай барилдах юм. 57 кг-ын жинд 25 бөх барилдах юм
байна.

М.Бундмаа жингийн тамирчдаа манлайлна

Лондонгийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 23 жүдоч хүч үзнэ. Энэ жинд өрсөлдөх Монгол Улсын Гавьяат тамирчин М.Бундмаа
жингийн тамирчдаа манлайлах бөгөөд эхний тойрогт Гаити улсын тамирчин
Линоуси Десравинтай, ялбал Кубын тамирчин Янет Бермой Акостатай
барилдахаар болсон байна.

М.Уранцэцэг Казахстантай барилдана

Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглох ОУХМ М.Уранцэцэг
эхний барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Александа
Подрядоватай барилдахаар сугалаа таарчээ. Тус жинд 19 жүдоч барилдана.

Н.Түвшинбаярын эхний өрсөлдөгч Тайланд

Лондонгийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр
зодоглох билээ. Түүний жинд 30 жүдоч өрсөлдөх бөгөөд манай тамирчин
эхний барилдаанаа Тайландын Теерават Хомклинтэй хийж, ялбал Францын
Тьерри Фабре, Египетийн Рамадан Дарвиш нарын ялагчтай барилдах

С.Ням-Очир эхний тойрогтоо хийлэв

Олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир эхний тойргийн
барилдаанд хийлж, удаахь тойрогт Германы Кристофер Воелктэй учраа
таарчээ. Ялсан тохиолдолд дараагийн барилдаанд Португаль болон Украйны
бөхчүүдийн ялсантай нь хүч үзэх аж. Түүний жинд нийт 34 жүдоч зодоглоно.

Х.Цагаанбаатарын эхний өрсөлдөгч Тайвань

Олимпийн наадмын жүдо бөхийн 66 кг-ын жинд өосөлдөх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөх Ту Кай
Вентэй, ялбал дараагийн барилдаанаа Австрали болон Их Британийн
бөхчүүдийн ялсантай нь хийх аж. Тус жинд 36

Д.Төмөрхүлэг Р.Собировтой нэг зоонд таарчээ

Олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 37 жүдоч зодоглоно. Энэ жинд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Бразилийн
Фелипе Китадафайтай барилдахаар сугалаа таарчээ. Эхний барилдаандаа
ялбал дараагийн тойрогт Гайана болон Өмнөд

Харумафүжи 13 давбал ёкозуна болно

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёд өвдөг шороодолгүй түрүүлж, Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртсэн озэки Харумафүжи Д.Бямбадорж ирэх есдүгээр сарын башёд амжилттай барилдвал ёкозуна цол хүртэх боломжтой болжээ. Учир нь башё өндөрлөсний дараа хуралддаг уламжлалтай Ёкозунагийн

Жүдочдын түрүүч эх орноосоо мордлоо

Лондонгийн зуны XXX олимпийн наадамд жүдо бөхийн татамид хүч сорих Монголын жүдочдын түрүүч өнөөдөр эх орноосоо мордлоо. Монголын олимпчидоос хамгийн өргөн буюу есөн тамирчны бүрэлдэхүүнтэй Лондонд зодоглох тэдний салхийг хагалж, олимпийн нээлтийн маргааш өдөр буюу долдугаар сарын 28-нд эрэгтэйчүүдийн 60

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж