Таван начин төрж, 4 начин цолоо баталлаа

1. Д.Ганхуяг у.а – Ж.Амартүвшин а.а –   улсын начин цолны болзол хангалаа2. Б.Ганбат у.а -Т.Санчир у.н     – начин цолоо баталлаа3. Х.Мөнхбаатар у.а -Ж.Оргил у.н4. Д.Азжаргал у.а – П.Ганхүү у.н5. Г.Эрхэмбаяр у.а -Л.Нямсүрэн у.н6. М.Баяржавхлан у.г -Ш.Уламбаяр у.н7. И.Доржсамбуу у.г -Р.Пүрэвдагва

Тавын даваа эхэллээ

Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэлж, Улсын заан Ч.Санжаадамба улсын харцага Л.Пүрэвжавд өвдөг шороодлоо. Сүүлийн тавиад жилийн турш огт тохиож байгаагүй аваргагүй тавын даваа эхэлж байна. Тавын давааны ам авсан байдлыг танилцуулья.1. Улсын арслан Б.Ганбат- улсын начин Санчир2. Улсын арслан

Сонирхолтой барилдаанаар дүүрэн дөрвийн даваа

Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ үргэлжилж буй хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө. Одоо тавын даваанд хүчтэнүүд ам авч удахгүй эхлэнэ. Энэ жилийн  наадмын хүчит бөхийн барилдааны 4-ийн даваа олон сонирхолтой барилдаан гарсан энэ даваанд улсын цолгүй 19 бөх боссоноос

Дөрвийн даваа шувтарч аймгийн шилдэг цолтнууд даваад байна

Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа үндсэндээ өндөрлөж байна. Талбай дээр өрнөж байгаа хоёр хос дөрвөн бөхийн барилдаанаар даваа өндөрлөх юм. Ц.Содномдорж Б.Батмөнхтэй, Ш.Уламбаяр Н.Батзаяатай тус тус барилдаж байгаа юм. Одоогийн байдлаар

Өсөхбаяр аварга уналаа

Аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал даян аварга Г.Өсөхбаярыг орхиж улсын их баяр наадамд анх удагаа дөрөв давлаа. Ийнхүү наадмыг магнайлан барилдсан хоёр аварга өвдөг шороодов. Аймгийн заан аваргыг баруун талдаа барьц сонгож мордоод тун төвөггүй давжээ. Дараагийн даваанд аваргуудыг орхисон энэ

Аваргууд өвдөг шороодлоо

Өнгөрсөн жилийн Улсын наадмаар Улсын аврага цол авч наадамчин олноо цэнгүүлсэн С.Мөнхбат аварга дөрвийн даваан Увс аймгийн харьяат аймгийн арслан. П.Бүрэнтөгсд өвдөг шороодлоо. Нэг нутгийн бөхчүүд ийнхүү дөрвийн даваанд учраа таарч Улсын арслан С.Мөнхбат өвдөг шороодов.Харин даян аварга Г.Өсөхбаяр аймгийн

Дөрвийн даваа эхэллээ

Ардын хувьсгалын 91 жил, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Гурвын давааны төсгөл рүү өрсөлдөөн ихтэй ширүүн барилдаанууд олон гарч байсан ба дөрвийн даваа нь начны өмнөх даваа гэдгээрээ гал

Сугаржаргал дахин гурав давлаа

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал улсын начин Ц.Одбаярыг барьц сонгоход нь давсан. Ингэснээр тэр төрийн их баяр наадамд дахин гурав давж байгаа нь энэ юм. Өнгөрсөн жил мөн гурав давж дөрвийн даваанд улсын аварга О.Балжиннямт өвдөг

Ду дахин дор унаж, Санги, Чука нар үзэгчдийн суудалд

Монгол улсын начин Дугардоржийн Батбаяр хэдхэн хоромын өмнө улсын начин М.Эрдэнэбатад барьц сонгуулан уналаа. Ду начин 9 жилийн өмнө начин болж байсан бөгөөд түүнээс хойш олон удаа ийм барилдаан хийж байна. Мөн улсын начин Э.Энхбат аймгийн хурц арслан Ч.Батчулуунаас барьц

Нямсүрэнгийн уран өмсөө хийгээд шинэ начнуудын барилдаан

Улсын начин Л.Нямсүрэн аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг амлан барилдсан.  Хоёр бөхийн барилдаан маргаантай болж дахихад Нямсүрэн начин тун ч даацтай уран өмсөж өвдөг шороодуулав. Мөн улсын начин Б.Батмөнх зүүн талдаа тонгорч Н.Адъяабатыг, Ч.Баянмөнх Л.Лха-очирыг мордоход хутгаа болгож, П.Ганхүү Амарын Батмөнхийг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж