Үзүүр, түрүү булаалдаж байна

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа үргэлжилж байна. Энэ удаагийн баяр наадмын бөхийн барилдааны үзүүр түрүүг булаалдахаар Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын

Б.Гончигдамба С.Мөнхбат аваргыг давлаа

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Гончигдамба Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбатаар найм давж, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяртай үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа.

Олимпийн аваргатай барилдахгүй гэхдээ тахимаа өгчээ

Даян аварга Г.Өсөхбаяр баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ зургаагийн даваанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаярыг амлаж, тахимаа өгсөн билээ. Г.Өсөхбаяр аварга тахимаа өгөхдөө Н.Түвшинбаярт “Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж, Монгол Улсын

Г.Эрхэмбаяр үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяр Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын начин Б.Батмөнхөөр найм давж, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа. Тэрбээр нэгийн даваанд залуу бөх М.Алтансүхийг, хоёрын даваанд

Наймын даваа эхэллээ

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ. Их шөвөгт тунаж үлдсэн бөхчүүдээс улсын аварга С.Мөнхбат улсын өсөх идэр начин Б.Гончигдамбыг амлаж, улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын начин Б.Батмөнх нар тунаж, хүчийг үзэн барилдаж байна.С.ЦЭЛМЭГ

Шинэ начин, харцагуудад цол хүртээлээ

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаанд тав давж начин, зургаа давж улсын харцага цол хүртсэн залуу хүчтэнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар үндэсний бөхийн улсын начин, харцага цол хүртээлээ.Тодруулбал, наадмын зүлэг ногоон дэвжээнээ зургаа давж, шинээр улсын

Б.Гончигдамба Х.Мөнхбаатар арсланг давлаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа шувтарлаа. Долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатар Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Гончигдамбыг амлаж, өвдөг шороодов. Өсөх идэр начин Б.Гончигдамба ийнхүү улсын заан цолны болзол хангаж байна. Түүнчлэн долоогийн даваанд

Аварга С.Мөнхбат Н.Түвшинбаярыг амлав

Завхан аймгийн Их-Уул сумын харьяа Улсын Начин Б.Гончигдамба Булган аймгийн Могод сумын харьяа Улсын начин Э.Энхбатаар зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа. Ийнхүү энэ жилийн үндэсний их баяр наадмаар улсын харцага цолтон тав төрлөө. Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул сумын

Ч.Санжаадамба өвдөг шороодлоо

Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын начин Б.Батмөнх улсын заан Ч.Санжаадамбаар давж, улсын харцага цолны болзол хангалаа. Тэрбээр барилдааны дараа “Бодох санах зүйлгүй бодсон мэхээ хийж, барилдлаа” хэмээв. Мөн зургаагийн даваанд аймгийн арслан

Даян аварга Г.Өсөхбаяр тахимаа өглөө

Даян аварга Г.Өсөхбаяр үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын начин цолны болзол шинээр хангасан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаярт тахимаа өгч, амжилт хүслээ. Булган аймгийн Сайхан сумын харьяат Н.Түвшинбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж