Спортын сэтгүүлчид Асашёорюүд баяр хүргэв

Өнөөдөр Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 46 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Яг одоо телевизийн уран бүтээлчид Баярын хурлаа хийж байгаа аж. Телевизийн “төрсөн өдөр”-тэй давхацсан бас нэгэн төрсөн өдөрт телевизийн уран бүтээлчид баяр хүргэсэн нь их

Харумафүжи өвдөг шороодлоо

Мэргэжлийн сумогийн Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанд ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж озэки Кисэносатод өвдөг шороодлоо. Ингэснээр Харумафүжи есөн даваа, гурван унаатай болж буй юм. Харин Их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдрийн барилдаанд Котошёгикуг давснаар 11 даваа, нэг унаатайгаар Аки башёг ганцаар

Жюү-жицүчид цугларалтад гарчээ

Жюү-жицү бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4,5-нд АНУ-ын Лос-Анжелос хотод болно. Урьдчилсан байдлаар тус тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцохоор болжээ. Үүнээс гадна Японы Токио хотод жюү-жицү бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болох юм. Дээрх тэмцээнүүдэд

Их аварга Хакухогийн нэрэмжит тэмцээн болно

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сумочдын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-ны өдөр МҮЭСТО-д болох ажээ. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, өөртөө итгэлтэй,

Чөлөөтийнхөн Д.Коркиний нэрэмжит тэмцээнд оролцоно

ОХУ-ын Якут улсын Якутск хотноо болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит зургаа дахь удаагийн чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын тэмцээнд оролцох манай баг эх орноосоо мордлоо. Ирэх аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болох тус тэмцээнд МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын

Жюү-жицү бөхийн ахмадын ДАШТ-нд оролцоно

Ирэх сард жюү-жицү бөхийн залуучууд, ахмадуудын тивийн болон ДАШТ болно.   Тодруулбал, аравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд АНУ-ын Лос-Анжелс хотноо мастеруудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 27-28-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус

Хакухо өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумогийн Аки Башёгийн арав дахь өдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал өвдөг шороодлоо. Ингэснээр Хакухо М.Даваажаргал есөн даваа, нэг унаатай болж, Аки башёг ганцаар тэргүүлсээр байгаа юм. Харин Аки башёг тун тааруухан эхлүүлсэн Их аварга Харумафүжи Д.Бямбадорж өнөөдрийн

Жүдочид Ерөнхийлөгчид нэрэмжит шагналаа олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчид Олон улсын Жудогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулавМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Олон улсын Жудогийн холбооны ерөнхийлөгч Мариус Визерийн нэрэмжит тусгай шагналыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гардуулав.Саяхан болсон Жудо бөхийн ДАШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцож нэг

Нээлтийн барилдаанд Ч.Санжаадамба заан түрүүллээ

МҮБХ-ноос 2013-2014 оны наадмаас наадмын хооронд болох улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн заал, танхимын барилдааны нээлтээ хийлээ. Намрын нээлтийн барилдаан “Бөхийн өргөө”-нд өнгөрсөн ням гаригт болж, Дэлхийн дээд амжилтад монгол бөхийг бүртгүүлсний хоёр жилийн ойд зориулан зохион байгуулсан байна. Улсын

“Дотоод үйлдвэр”-ийн цолтон төрүүлсэн аймгийн наадмууд

НААДМЫН ХЭЛГИЙРЭЛ БУЮУ ЦОЛНЫ СОЛИОРОЛУлсын баяр наадам өндөрлөв үү, үгүй юу нэр бүхий хэдэн аймгийн 90 жилийн ойн томоохон наадмын тухай ярьж эхэлсэн. Нутаг нугаа гэсэн хүмүүсээс эхлээд уяачид, бөхчүүд тэр л тухай бодсон, бас яарсан биз. Тэгээд л олны

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж