Хятадын эдийн засгийн өсөлт удаашрахын хэрээр залуус хайр дурлал, ажлын байр гэх зэргээр ирээдүйдээ санаа зовох нь ихэссэн. Үүнийг дагалдаад тус улсад “сүнслэг эдийн засаг” гэх чиг хандлага дэлгэрчээ. Тодруулбал, залуус зурхай, ид шид, зөн билэг, мэргэ төлгөнд итгэх болжээ.