АНУ-ын технологийн “Astronomer” компанийн гүйцэтгэх захирал “Coldplay” хамтлагийн тоглолтын үеэр хүний нөөцийн албаны даргатайгаа тэврэлдэж байгаа видео бичлэг цахим орчинд шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл тухайн гүйцэтгэх захирал нь хүний нөөцийн албаны даргатайгаа гэр бүлээс гадуурх харилцаатай байж болзошгүй аж.