Спортын гэмтлийн тасагт эмчлүүлэгчдэд түлхүү тохиолддог бэртэл болон тус тасгийн үйл ажиллагааны тухай ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвийн тасгийн эрхлэгч С.Батсүхээс тодрууллаа.
-Спортын гэмтлийн тухай тайлбарлаж өгөөч?
-Спортоор хичээллэх явцдаа бэртэл авахыг спортын гэмтэл гэнэ. Энэ төрлийн гэмтэлд өртөх нь олон шалтгаантай байдаг.