Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай

2017.V.15-2017.V.21

ХОНЬ

Маргаанд оролцох эсвэл олны өмнө үг хэлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Нэр хүндээ сэвтээх үйлдлээс сэрэмжилж, бусдын далд явуулгад автах хэрэггүй. Эрх чөлөөг хүсэмжилж, хүчтэй эсэргүүцэл үзүүлэх бололтой. Ажлын идэвх суларч, залхуурах хандлагатай байна. Энэ нь ажлын бүтээмжид нөлөөлж, алдаа гаргахад

Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл

Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл

Нэгэн зүйл. ХАР АРХИНД СОГТОЖ, ХАМАГ УХААНАА АЛДАХ ЁСОН ҮГҮЙ

Архи нэр муутай ч идээний дээж болдог тул цагаан сараар сархад барих ёсон буй. Чингэхдээ дөч хүрээгүй идэрзалуу хүмүүст архи хийдэггүй. Ялангуяа хүү, охин, хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээн­цэртээ архи барихыг хатууцээрлэнэ.

Нэгэн зүйл. ШИНЭ САРААР ШҮЛЭМДЭЖ ҮНСЭХИЙГ ЦЭЭРЛЭНЭ

Цагаан сараар үр, хүүхэд, ойр дотно хүмүүсээ үнсэхдээ үнэрлэхээс бус уруул амаа дэвсэн шүлсдэн шүлэмдэжүнсэх ёсон үгүй. Ариун цагааны бэлгэдэлт өдөр хүмүүний нүүр царайг нус нулимс тэргүүтэн ариун бусаарбохирдуулахгүй гэсэндээ л тэр л дээ.

Нэгэн зүйл. ДЭНДҮҮ ДАНХАЙСАН ИДЭЭ ТАВИХЫГ ОЙШООДОГГҮЙ

Монголчууд нас намба, алба даягийн зэрэг дэв, эрдэм чадвар зэрэгтэй тааруулж идээ будаагаа засдаг. Ер жирийналбат харлиг хүмүүс сондгой тоотой боовоор гурав буюу таван үе идээ засах нь нийтийн ёс оо. Наяаас дээшнастай амин гавъяат нар болон нутаг хошууны алба даягтан нар долоон давхар идээ засч болно. Эрт цагт хошууноён, хошууны хийд орны хамба, чойрж тэргүүтэн ихэс дээдсүүд есөн үе идээ засдаг байсан хэмээн чих дэлсэв.

Ард түмнийхээ ариун ёс заншлыг өвлөн авахыг чухалчилж буй өдгөө үед өөрөөс дүү зари­­муу­дад хэрэг болох болуужин хэмээн хэдэн үг сараалснаас бус бусдад зааж сургах гэсэн хэрэг биш ээ. Газар газрын ёсон өөр өөр тул өнөө хэр нь мартагдсан өчнөөн зүйлийн сайхан заншил байхыг хэн мэдэ­хэв. Авч огоорохын мэр­гэн оюунаар шүүж, хэрэггүй мэт зүйлсийг чих­нийхээ хажуугаар шуу­гиулаад өн­гө­рөөхийг хүсье. Та бүхэн “Алтан унж­лагат” хэмээх Гал тахиа жилдээ амар ам­галан байж, санасан сайхан үйлс тань сагаг будаа мэт арвижиж байхын өлзийт ерөөл өргөе.

Утаа бууруулах шинэ шийдэл

Утаа бууруулах шинэ шийдэл

Хөх хотын нисэх буудалд буухдаа будант Улаанбаатартаа буцаад буучихав уу гэмээр санагдаж, хошигнон өгүүлбэл “Энэ бол Монголын, бас Бээжингийн утаа” хэмээв.

ӨВЛИЙН ЭХЭН САРЫН ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ

ӨВЛИЙН ЭХЭН САРЫН ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам арваннэгдүгээр сарын 18-23-ны өдрүүдэд Монгол Улсад  айлчилсан нь 2016 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ удаагийн айлчлал ес дэх удаагийнх бөгөөд өвлийн улиралд тохиосон анхны айлчлал гэдгээрээ онцлог.
Сүсэгтэн олны хүсэлтээр Дээрхийн гэгээнтнийг урин залсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж