Түүхий нүүрснээс татгалзсан улаанбаатарчууд өнгөрсөн таван жил сайжруулсан шахмал түлш түлж, туршсан. Гэвч хотын утаа арилсангүй. Харин ирэх өвлөөс дахин өөр түлш туршиж үзнэ гэдгийг сайд, дарга нар мэдээлж эхэллээ. Ингэснээр хотын утаа хэд дахин буурч, төсвийн хэмнэлт хийх гэнэ.