Байгаль орчныг хамгаалах хаврын сарын аяныг нээнэ

“Дэлхийн усны өдөр” өнөөдөр тохиож буй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 15.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал тус яаманд болох юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил бүр Байгаль орчныг хамгаалах хаврын сарын аяныг зохион байгуулдаг

Түрэгийн үеийн олдворын үзэсгэлэн гарна

Өнгөрсөн жил ШУА-ийн түүхийн хүрээлэн, Казакстан улсын Евро-Азийн их сургууль хамтран “Монгол нутаг дахь эртний Түрэгийн өв” нэртэй археологийн малтлага, судалгааны хамтарсан төслийг Булган аймгийн Баяннуур сумын нутагт хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд Түрэг язгууртны 500 гаруй олдвор, эд өлгийн

Эрэн хайх, аврах ангитай болжээ

Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар орон нутгийн салбар нэгжүүд дотроо ажиллах талбай, алба хаагчдынхаа тоогоор дээгүүрт ордог.Тус аймаг нь ой мод ихтэйгээс гадна ОХУ-тай хил залгаа учраас ой орчимд нь гал түймэр гарахаас урьдчилан хамгаалах ажлыг онцгой байдлын албаныхан хариуцдаг

“Наурыз-2012” үдэшлэг болно

Баян-Өлгий аймгийн оюутны холбоо, Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Арулар холбооны дэргэдэх “Береке” клубээс “Наурыз-2012” үдэшлэг зохион байгуулах гэж байна. Үдэшлэг өнөөдөр 22.00 цагт iLoft Function House-д болох бөгөөд Баян-Өлгий аймгийн нийт оюутан, залуус оролцох юм байна. 

Морин хуурын чуулга хараагүй хүүхдүүдэд тоглолт хийнэ

Монгол Улсын Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрч байгаа. Ойн хүрээнд тус чуулгынхан олон сайхан тоглолт үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэж байгаа гэсэн. Тэгвэл өнөөдөр Морин хуурын чуулгынхан хараагүй хүүхдүүдэд зориулан тоглолт хийх гэнэ. “Бөртэ” хамтлагийн цохивор хөгжимчин Б.Ганхөлөгийн “Арт

Газар хөдлөлтийн нэгдсэн сургуулилт болно

Онцгой байдлын ерөнхий газар,  Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулилт эхлүүлнэ. Дадлага сургуулилт нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт доорх хуваарийн дагуу эхлэх аж.  Эрт зарлан

Би бодохдоо… гэнэт сэрцгээсэн юм уу даа

Би бодохдоо… энэ хүмүүс чинь гэнэт сэрцгээсэн юм уу даа гэж бодлоо. Сонгууль болох ойртох тусам улс төрчид ард түмнийхээ асуудлыг сонсож, гэнэт тэдний талаар бодоод эхэлцгээв. Сүүлийн өдрүүдэд бүхий л телевизүүд, хотын төвийн хамгийн үнэтэй самбар бүхнийг “Монгол Ардын

Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Өвөрхангай,

ТББ-ууд хэрэглэгчийн эрх ашгийн төлөө ажиллана

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, нөгөө талаас Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Батбаяр, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Ганбаяр нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь

Сурагчид маргаашнаас 14 хоног амарна

Ерөнхий боловсролын сурагчдын гуравдугаар улирлын амралт маргаашнаас эхэлнэ. Энэ удаад ЕБС-ийн сурагчид бага, дунд, ахлах анги гэж ялгалгүй бүгд 14 хоног амрах гэнэ. 2011-2012 оны хичээлийн жилийн статистик тоогоор 507774 суралцаж байгаа аж. Сурагчдын амралтын хугацаанд тухайн сургуулийн үйл ажиллагааны

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж