Хотын даргын хүү бизнес эрхэлж болохгүй юу?

Сонгуулийн уур амьсгал ч аргагүй оржээ. МАН-ын залуус уухайлаад л давшилж байна. “Хотын даргын хүү барилгын компанитай. Аавынхаа нөмөр нөөлгийн хүчинд гэр хорооллыг барилгажуулах төсөлд шалгарлаа” гэхчлэн шуугилдаж, шүүр унан нисэж байна.

Хотын даргыг огцруулна л гэнэ. УИХ-ын төвшинд МАН-ын бүлгийн

&#34Эр зоригийн алдар&#34 медалиар шагналаа

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон залуусын төлөөллийг Монголын Залуучуудын холбооноос  "Эр зоригийн алдар", "Цэргийн алдар" медалиар шагнаж урамшууллаа.

Арга хэмжээнд  МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлсэн БХЯ-ны Стратегийн

“Их хотын хямдрал” худалдаа болно

Нийслэлийн 376 ойг угтаж  “Их хотын хямдрал” худалдааг 3 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү хямдралт худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр нийслэлийн удирдлагууд уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд өнгөрсөн жил “Их хотын хямдрал” худалдаанд аж ахуйн

Гацууртын алтны уурхайн сахиул амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гацууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг, иргэн 57 настай, эрэгтэй Г нь сураггүй алга болжээ.

Тэрбээр энэ сарын 09-ний өдрийн 22:00 цагт  уурхайн нэгдүгээр пост руу явна гэж гэрээсээ гараад, сураггүй болсон байна. Гэртээ эргэж ирэлгүй

Хариу өгөхгүй бол ажил хаялт зарлана гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо “Хөдөлмөрийн хамтын маргаан”-ыг үүсгэх болсон тухай мэдэгдлийг өнөөдөр сэтгүүчдэд хийлээ.

Тус хамтын маргааныг “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийн гуравдугаар зүйлийн 3.4 дэх заалтыг биелүүлэхийг Засгийн газраас шаардан хийж байгаа ажээ. МҮЭХ, Засгийн газар болон Монголын ажил

“Монгол нүүдэлчин” үзэсгэлэн нээгдлээ

Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн “Монгол нүүдэлчин” гэрэл зургийн үзэсгэлэн “Blue moon” галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.

Монгол ахуй, амьдралыг харуулсан 33 гэрэл зураг “Монгол нүүдэлчин” үзэсгэлэнд тавигдсан байна. Тэрээр зургаан жилийн өмнөөс гэрэл зураг сонирхож, тууштай зураг авч эхэлсэн бөгөөд өөрийн хоббигоо

Хотын дарга Э.Бат-Үүлийг огцрохыг шаардлаа

НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр буюу 2015.10.14-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барилаа. 

Энэ үеэр хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд

Өнөөдөр 18 цагаас эхлэн зарим замыг хэсэгчлэн хаана

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч ноён Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нар өнөөдрөөс эхлэн 10 сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотод төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 18 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн  өргөн чөлөө

Эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчиллөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/776 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 26 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн

“Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр 549 иргэн үйлчлүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногт 549 иргэн үйлчлүүлжээ. Мөн хугацаанд 502 албан бичиг хүлээн авсны 293 буюу 58,4 хувь хариутай, 209 буюу 41,6 хувь нь хариугүй бичиг байлаа. Иргэд, аж ахуйн нэгжээс 38 өргөдөл, гомдол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж