Гадны нөлөөгүй нас барсан гэв

27 настай залуу Л “Машинаа гараашдаа тавиад ирье” гэж гараад зургаа хоногийн дараа Хөвсгөл нуурт живсэн байсныг олсон талаар бид мэдээлсэн билээ. Түүний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад

Д.Булганыг саатуулсан гэж цагдаагаас батлав

УИХ-ын гишүүн асан, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн гэргий Д.Булганыг өнгөрсөн баасан гаригийн шөнө гэрээс нь баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү Д.Булганыг саатуулсан талаар албан ёсоор мэдээллээ.

Эх сурвалжийн

Тосонбумбын нурууг хамгаалалтад авахыг хүсчээ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Өргөдлийн байнгын хороонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тосонбумбын нурууг хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар 1059 хүний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн байна. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Долдугаар сарын 7-ны өдөр тусгай

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд санаатайгаар халдахгүй байхыг анхаарууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудын ажилтай танилцаж шалгалт хийлээ. Шалгалтын үеэр гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын щит, самбарт хийх засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийн урсгал засварын ажлыг  графикт хугацаанд хийж дуусгасан эсэхийг үзэж, засварын цех, техникийн

Иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

“Амгалан” дулааны станцын барилгын трасст газар нь орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/878 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны

Амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлж, зул өргөлөө

Гэрэл зургийг Ц.Ариунболд

Чингисийн талбайд өнөөдөр 17.00 цагт  Францад болсон халдлага, хууль бус үйл ажиллагаа, хүчирхийллийг эсэргүүцсэн цуглаан боллоо.

Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд оролцохоор иргэд ч ирсэн байна. Гэхдээ оройдоо цасан шуургатай, хүйтэн байсан учраас зул өргөх

Нууранд живсэн залуу өмнө нь хутгалуулж байжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн 27 настай Л гэгч эрэгтэй энэ сарын 5-ны өдөр “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” гээд гэрээсээ гараад ор сураггүй болсон талаар мэдээлсэн. Тэгвэл зургаа хоногийн дараа түүний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хүслийн хадны зүүн

Ажил хаялтаа зогсоожээ

“Эрдэнэс-Таван толгой” компанийн Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй хүнийг БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжүүлэх гэрээ байгуулах болсноор маргаан үүсээд байгаа билээ. Энэ 200 гаруй ажилтны төлөөлөл болсон хэсэг иргэд БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжихгүй, гэрээний нөхцөлийг бидэнд тайлбарла гэх шаардлагыг

Оюутны 70 мянгыг ирэх сард олгоно

Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг ирэх сард улирлаар нь олгохоор болсон. Тэгвэл ирэх сараас эхлээд тэтгэлгийн журмыг чангалж, голч оноог нэмэхээр болсон билээ. Тухайлбал, бакалаврын хөтөлбөрт суралцагч 2.0-иос дээш голчтой бол 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсан. Тэгвэл үүнийг 3.0-иос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж