Амралтын өдрүүдэд 22 хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрөөр  хүний амь насыг санатайгаар бүрэлгэсэн хоёр, дээрэм, булаалт тав, зам тээврийн осол, зөрчлийн 221, хүний биед гэмтэл учруулсан ес, хулгай гэмт хэрэг гурав тус тус гарчээ. Мөн золгүй байдлаар нийт 22 хүн нас барсан байна. Сонгинохайрхан дүүргийн

Хоригдлууд торны завсраар гарч, оргожээ

Багануур дахь хорих ангид ял эдэлж байсан  гурван ялтан  дөрөвдүгээр сарын 08-ны оройн  22.30  цагийн орчим оргожээ. Д.Батбаяр, Т.Анхболд, Б.Батболд нар нь  хориотой бүсийн өргөст торны завсраар нэвтэрч гарсан байна. Эдгээр ялтныг эрэн сурвалжлах ажиллагааг Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ,

О.Алтангэрэлд арга хэмжээ авахаар дууджээ

Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэлийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс арга хэмжээ авахаар дууджээ. Эх сурвалжийн мэдээллээр түүнийг баривчлах захирамж гарсан гэнэ. Тэрбээр яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд

Засаг дарга Ц.Болдын хэргийг шүүхэд шилжүүллээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Тэдний хэргийг  нийслэлиийн Прокурорын хяналтаа Дээд шүүхэд харьяалал тогтоолгохоор шилжүүлээд байсан  юм. Ц.Болдыг ТҮК-ийн дарга байхдаа нийслэлийн

Багануурын хорихоос гурван ялтан оргожээ

Багануур дүүргийн ШШГЕГ-ын харьяа хорих 427 ангиас 22-28 насны танхай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан ялтан Д.Батбаяр, Б.Батболд, Т.Анхболд нар оргожээ. Тэд энэ сарын 8-9-нд шилжих шөнө буюу өнөөдөр өглөө үүрийн 03.00 цагийн орчимд оргосон байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр

Эрдэнэзуу хийдийн нярвыг маргааш шүүнэ

Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг хуурамч 22 бурханаар сольсон гэх “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраа, хамтран үйлдсэн С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн

Цагдаагийн экс дарга нарыг шүүх тов гарчээ

Цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурлын тов гарчээ. Тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан шүүх  хурал энэ сарын 16-нд буюу ирэх даваа гаригт 10.00 цагт ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид болох юм байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ

Хадам эхээ хөнөөсөн Д.Энхээгийн гомдлыг хэлэлцэнэ

Өнгөрсөн оны зургадугаар сард эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээд анхан болон давж заалдах шатны  шүүхээс цаазын ял оноосон. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад

Хүний наймаачдад 3-5 жилийн ял оноожээ

Монгол бүсгүйчүүдийг хууран мэхлэх замаар БНХАУ, Хонгконг, Макао зэрэг улсад худалдсан гэх Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд  өнгөрөгч баасан гаригт болсон. Хаалттай хуралдсан шүүх хурал таван цаг  гаруй үргэлжилж, шийдвэрээ гаргажээ. Шүүхээс дээрх

Прокурорт халдсан гэх хэргийг шүүх хурал хойшлов

Прокурорын биед халдсан гэх хэрэгт холбогдсон МАХН-ын гишүүд дэмжигчид болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг шүүх хурал өнгөрөгч баасан гаригт Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хурлын товыг хойшлуулжээ. Учир нь шүүгдэгчийн нэг өмгөөлөгч өвчтэй гэх  шалтгаанаар дөрөвдүгээр сарын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж