ЦЕГ-ын сайтыг хакердсан этгээдийг олоогүй байна

Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн цахим хуудас өнгөрсөн сарын 15-нд кибер халдлагад өртсөн бөгөөд одоогоор гэмт этгээдийг эрэн сурвалжилах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Жаргалсайханаас тодрууллаа.-ЦЕГ-ын сайт кибер халдлагад өртсөнөөр нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан гэх мэдээлэл

Генерал Т.Дашдэлэгийг цагдан хориогүй гэв

Албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ, Нийслэлийн прокурорын газарт шалгагдаж байсан Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг цагдан хорьсон талаар мэдээлэл гарсан ч албаныхан үүнийг үгүйсгэж байна.

Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллана

Нийгмийг цочирдуулсан хүчин, хүний наймаа, ажлын байран дахь бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг гэмт хэргийн хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Цагдаагийн байгууллага болон Хүний эрхийн үндэсний комиссоос 2012 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг дээрх гэмт хэргийн тоо жил

Гаалийн ажилчин зөрчил гаргав

Хилийн 0130 дугаар ангийн Булган шалган нэвтрүүлэх боомтоор хоёрдугаар сарын 20-ны өдөр тус боомтын гаальд галчаар ажилладаг М.Анхбаяр нь Истана  маркийн 26-89 ХОҮ улсын дугаарын автомашины түлш хадгалах саванд сэжиг бүхий зүйл нуун хил давуулахыг завдах үед нь хилчид саатуулан

Банкуудыг залилсан Малайзууд давж заалдана

Хуурамч төлбөрийн картаар манай улсын томоохон банкуудыг залилж, анхан шатны шүүхээс арван жилийн ял сонсоод байгаа Малайз улсын зургаан иргэн Нийслэлийн шүүхэд өнөөдөр гомдол гаргажээ. Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарын зургаан иргэнийг

Их хэмжээний валют хилээр оруулахыг завджээ

Монгол Улсын иргэн Х өнөө өглөө 1.5 сая юанийг хууль бусаар хилээр оруулахыг завдсаныг Замын-Үүдийн гаалийг газрын Гаалийн улсын байцаагч нар таслан зогсоосон байна. Иргэн Х нь 1.5 сая юанийг хоёр хуваан эд зүйлс дотроо нуун далдалж улсын хилээр оруулах

Ц.Шинэбаярын тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээв

Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийн ажилтнуудын өөдөөс салаавч гаргасан хэрэгт буруутгагдаад байгаа УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хэргийг түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу өнөөдөр Нийслэлийн шүүх хэлэлцээд, анхан шатны шүүхээс оноосон нэг жилийн тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээлээ. Ц.Шинэбаярыг Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн

Д.Дондогийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд ирээд байсан юм. Гэвч хэрэгт нэмж шалгах зүйлс байгаа, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Д.Загдсүрэнг баривчилсан уу

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай  “Өдрийн сонин” мэдээлсэн. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ энэ мэдээллийг ор үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн боловч тус газрынхан “Д.Загдсүрэнтэй холбоотой гомдол  манайд

Банк дээрэмдсэн эмэгтэйг үргэлжлүүлэн шалгаж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хадгаламж банкны салбараас гурван сая төгрөг дээрэмдсэн хэрэг энэ сарын 3-нд гарсан. Энэхүү хэрэгт Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс 30 орчим насны эмэгтэйг сэжиглэн, саатуулан байцааж эхэлсэн. Мөрдөн байцаалтын явцын талаар тус цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тoдруулахад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж