Айлын гэр дайрч, хүний амь хохироожээ

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд УБЧ 7277 улсын дугаартай “Ниссан Тиана” маркийн автомашины жолооч айлын гэр байшин дайрч, хүний амь нас хохироосон осол өнөөдөр 14.00 цагийн үед гарчээ. Хохирогчийг гэртээ сууж байх үед нь автомашин гэрийн ханыг нэвт дайрсан байна.

Мөрдөн шалгах хэлтсийн даргаар С.Хишигжаргалыг томиллоо

Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах хэлтсийн  даргаар С.Хишигжаргалыг  өнөөдөр томилжээ. Тэрээр тус газарт хяналтын прокуророор ажиллаж байсан юм. Харин уг албан тушаалд ажиллаж байсан И.Пүрэвцогтыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар томилсон байгаа. С.Хишигжаргал нь олон жил хяналтын

Б.Цогтгэрэл шүүхэд өргөдөл гаргажээ

Монгол Ардын намын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд өргөдөл гаргасан байна. Тус дүүргийн шүүх гомдлыг Нийслэлийн шүүхэд уламжилснаар

Баавар батлан даалтад гарчээ

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үедээ галд өртөн түлэгдсэн Баавар /Ш.Батбаяр/ өндөржүүлсэн хамгаалалтын дор “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо эмнэлгээс гарсан юм. Түүнийг эмнэлгээс Цагдан хорих анги руу авч явсан гэх мэдээлэл байсан боловч батлан даалтад

Хүүгээ зодсон аавд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Төрсөн эцэг нь тавхан настай хүүгээ зодож, заазуураар биеийг нь зүсч тамласан хэрэг  өнгөрсөн баасан гаригт /05.10/ гарсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тавдугаар сарын 11-нд сэжигтэн Д-д холбогдуулан Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 100

МИАТ-ийн хэргийг тусгаарлаж шалгахаар болжээ

МИАТ компанийн зарим захирлууд, тэдний хамсаатнуудад холбогдох дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр мөнгө угаасан хэргийг Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоохоор нийслэлийн шүүхэд өчигдөр шилжүүлсэн юм.Тодруулбал, 2006-2011 оны хооронд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд

СӨХ-ны Дээд зөвлөлийг энэ сарын 22-нд шүүнэ

Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг нь хураан авах, эсэх тухай шүүх хурал тавдугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болох тов гарчээ. Энэ хурал өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд болох байсан ч материал бүрдүүлэлт хангалтгүй, нотлох

МИАТ-ийн хэргийг нийслэлийн шүүхэд шилжүүлжээ

МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах
газраас шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ.
Энэ хэрэгт 2006-2011 оны хооронд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж
байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж
байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын

Хурандаа нарыг тэрбумын хэрэгт шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын  газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргээр шалгуулж байна. Тэдэнд 2012 оны аравдугаар

Лениний музейн асуудлаарх шүүх хурал хойшиллоо

Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлаарх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч хуралдаан 14 хоногоор хойшиллоо. Учир нь нэхэмжлэгч тал болох Төрийн өмчийн хороо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас шүүх бүрэлдэхүүн асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэж, энэ сарын 23-ны 14.00

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж