Салхилж явсан эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Дархан хотод 2018 оны наймдугаар сарын 3-ны 22.00 цагийн орчимд салхилж явсан бүсгүйг дээрэмдэж, хүчиндэхийг завдсан байна.
Бүсгүй гэмт этгээдүүдээс зугтаж, Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авснаар аврагдсан ажээ.