ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.06.13/ ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:
-Сүүлийн 24 цагийн байдлаар батлагдсан 338 тохиолдол бүртгэгдсэн. Нийслэл хотод 238, Архангайд 10, Говь-Алтай аймагт зургаа, Дархан-Уул аймагт 42, Дорноговь аймагт тав, Сүхбаатар аймагт 31, Увс аймагт зургаан тохиолдол бүртгэгджээ.