Италийн
нэрт зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи 1452
оны дөрөвдүгээр сарын 15-нд Флоренциос холгүй Винчи гэдэг хотод төржээ.
Эцэг
нь Пьеро гэх баян нотариатч байсан бол эх Катерина нь энгийн тариачин хүн
байсан гэдэг. Амьдралынхаа эхний жилүүдэд Леонардо ээжтэйгээ амьдарч байв.