Одоогийн байдлаар Улаанбаатар хотод гадаадын зээл тусламжаар 631,4 сая ам.долларын өртөг бүхий 37 төсөл хэрэгжиж байна. Нийт төслийн хөрөнгө оруулалтын 176,9 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хэлбэрээр, 454,7 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгогдсон байна.