Eva Mendes инээдмийн кинонд тоглоно

Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Eva Mendes “W” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг чимжээ. Тэрбээр “The Other Guys” нэртэй инээдмийн кинонд тоглож байгаа ба энэ нь түүний анхны хошин дүр нь аж.

S-300-г Орос өгөхгүй бол өөрсдөө хийнэ

Хоёр орны хооронд гэрээ байгаа учир S-300 зенитийн цогцолборыг Москва нийлүүлэх ёстой гэж Иран мэдэгдлээ. Гэрээний үнэ нь 800 сая ам.доллар бөгөөп хэрэв гэрээ тасалдвал Москва 400 сая ам.долларын торгууль төлөх ёстой болно.

Сүүлт одноос буцаж ирэв

Японы сансрын агентлаг 2003 онд эхэлсэн Итокава сүүлт одонд хийсэн аянаа амжилттай дууссаныг зарлав. Hayabusa аппарат дэлхийн агаар мандалд орж ирээд буух капсулаа Австралийн өмнөт хэсгийн цөлд буулгалаа. Эрдэмтэд түүн дотор сүүлт одны гадаргууны дээжис байгаа гэж найдаж байна.

Хямдхан хятад “таблет”

Apple компани iPad таблетаа АНУ-ын нутаг дэвсгэрээс гадуур худалдаалж эхлэхээс нэг хоногийн өмнө Хятадад iPed таблет худалдаанд гарсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж