Япон саранд робот илгээнэ

Ойрын таван жилийн дотор саранд робот илгээхээр төлөвлөж байгаа, мөн 10 жилийн дотор саран дээр роботын бааз байгуулахаар төлөвлөж буй тухайгаа Японы засгийн газар мэдэгдсэн байна.

Хүүхдийн лэптопыг таблет болгоно

Хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд зориулсан 100 ам.долларын OLPC XO лэптопын шинэ хувилбар нь таблет болох ёстой гэнэ. Харин үнэ нь “One Laptop Per Child” буюу “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрөөс тогтоосон 100 ам.долларын оронд 75 ам.доллар болох ажээ. Хөтөлбөрийн тэргүүн Николас Негропонтегийн мэдэгдлээс үндэслэн энэ тухай Fortune бичжээ.

Lamborghini-Asus VX6 нэтбүүк гарчээ

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Lamborghini болон зөөврийн компьютерийн зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтах Asus нар хамтран VX6 серийн нэтбүүкийг Computex үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна.

iPad дэлхийн нээлтээ хийв

“Apple” компани өнгөрсөн долоо хоногт iPad таблет компьютераа АНУ-аас гадна худалдаалж эхлэв. iPad Австрали,Их Британи, Герман, Испани, Итали, Канад, Франц, Швейцарь болон Япон зэрэг есөн орны дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн тухай Wall Street Journal сонин бичжээ.

Hewlett-Packard 9000 ажлын байрыг чөлөөлнө

Hewlett-Packard компани бүрэн автоматжуулсан зар сурталчилгааны өгөгдлийн төв байгуулах гэж буйтай холбогдуулан ирэх гурван жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс гадна дэлхийн хэмжээнд 9000 ажлын байрыг чөлөөлөхөөр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж