Шалгарсан төслөөр Наадмын нээлт хийгдэнэ

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын Төрийн Хүндэтгэлийн концерт, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох наадмын нээлтийн ажиллагааг найруулах, зохион байгуулах найруулагчийг шалгаруулах уралдаанд санал ирүүлэхийг Боловсрол Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарлажээ.

MotoGP-гийн од Росси эмнэлэгт хүргэгджээ

Мотоспортын элит ангиллын супер оддын нэг, дэлхийн есөн удаагийн аварга Валентино Россигийн дэлхийн аваргын цомоо хамгаалах хүсэл нь талаар өнгөрөв бололтой. Хуваарийн дагуу өнөөдөр Италийн гран-при уралдаан болох учиртай бөгөөд Росси нутгийнхаа талбарт бэлтгэлээ базааж байгаад өчигдөр онхолдож, хүнд бэртэл авсан байна.

Дрогба дэлхийн аваргыг өнжих үү?

Тун удахгүй эхлэх гэж буй FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин азгүйтэж, “Үхлийн хэсэг”-т хүндхэн сугалаа татсан ч дэлхийн аваргаар тэсрэх магадлалтай багуудын тоонд зүй ёсоор багтаж буй Кот Д’Ивуарын түлхүүр тоглогч Дидье Дрогба дэлхийн аваргыг өнжиж магадгүй аюултай байдалд оржээ.

J.Lo үнэртэнгйинхээ тоог нэгээр нэмлээ

Холливуудын нэрт жүжигчин Jennifer Lopez өөрийн нэрийн үнэртэнгээ гаргаж, чамгүй их амжилт олоод байсан билээ. Харин тэрбээр дахин шинэ үнэртэн гаргажээ.

Зуун жилийн түүхтэй “Тоска” дуурь

Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр нэрт хөгжмийн зохиолч Дж.Пуччинигийн “Тоска” дуурийн гайхамшгийг мэдэрлээ. Энэхүү дуурийн цомнолыг Дж.Джзакозы, Л.Иллихи нар зохиожээ. Анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тоглож байсан аж.

Evangeline Lilly хүүхдийн ном бичнэ

“Lost” олон ангит киногоороо олны танил болсон Канадын авьяаслаг жүжигчин Evangeline Lilly хүүхдийн зохиолч болохыг мөрөөддөг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж