Өөдөөс үлээх нутгаас минь гарсан салхинд үнсүүлэн
Өндөр дээр гарч нутгийн зүг харж баахан зогслоо
Адуу багширч, ардын дуу уянгалсан
Агт нутагтаа нэг саатмаар
Айраг цагааны үнэрт бялуурсан
Аавынхаа гэрт тухалмаар
Хайр сүү хамт сүлэлдсэн
Ижийнхээ цайг оочилмоор
Цагийн эрхээр цөөхүүл үлдсэн
Цадиг, жудаг шингэсэн буурлуудаас үг сонсмоор
Өвгөдийн гар дамжиж