Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд худалдаалж байгаа эм, био бэлдмэл,эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд шалгалт хийсэн байна. Зориулалтын бус байранд эм үйлдвэрлэж байсан зөрчил шалгалтын үеэр ихэвчлэн илэрсэн байна. Нийт 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй байна.