“Dr. House” дахин цуврал кинонд тоглохгүй

“Dr. House” киноны од, телевизийн жүжигчин Хью Лори цаашид кинонд тоглохоо болих гэнэ. Гуч гаруй жил дэлгэцийн олон ангит кинонд хүч, авьяасаа сорьж, тоймгүй олон удаа шагнал хүртэж байсан 52 настай жүжигчин одоо халаагаа өгөх цаг нь болсон гэж үзжээ.

Гар утас “аюулгүйн дэртэй” болно

“Аmаzоn” сайтын үүсгэн байгуулагч Жефф Безос гар утсаа унагаахад эвдэрч хэмхэрхээс хамгаалах зорилгоор зөөлөвч санаачилж патент авахаар шийджээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард өргөдөл өгсөн боловч энэ тухай мэдээлэл хэвлэлүүдэд дөнгөж сая л хүрсэн байна. Түүний бодож олсноор гар утсанд

Засгийн газрын 132,6 мянган ширхэг бонд арилжлаа

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.11.30/ үнэт цаасны 4104 дэх удаагийн арилжаагаар нийт 41 ХК-ийн 57.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 97.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 27 ХК-ийн 94.6 мянган ширхэг хувьцааг 53.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар

Мисс И.Төгсөө хүмүүнлэгийн элчээр ажиллана

“Miss Mongolia” тэмцээний тэргүүн байрын мисс И.Төгсөө дэлхийн миссийн гурван гол тэмцээний нэг болох “Miss International 2011” тэмцээнд амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан билээ. Анх 1951 онд АНУ-д болж байсан “Miss International” тэмцээн энэ жил 51 дэх удаагаа Хятадын Чиндү

Ховд хөгжлийн хороотой болно

Ховд аймгийн нутгийн зөвлөл өчигдөр хуралджээ. Хурлаар нутгийн зөвлөлийн дэргэд Хөгжлийн хороо байгуулахаар болсон байна.  Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын мэдээлснээр Хөгжлийн хороо нь аймгийг цаашид хэрхэн хөгжүүлэх, хөгжлийн ямар бодлого баримтлах, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг яаж

Британид хоёр сая хүн ажил хаяхаар төлөвлөж байна

Их Британийн хоёр сая гаруй төрийн албан хаагч тэтгэвэр тэтгэмжийн хөтөлбөрийг багасгахыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлах гэж байна. Сургууль, эмнэлэг, агаарын тээврийн компаниуд, усан боомт болон төрийн албан хаагчид Их Британи даяар 1000 гаруй жагсаал, хөдөлгөөн зохион байгуулах

Оюутнуудыг ДОХ-ын шинжилгээнд хамруулна

Маргааш тохиож буй ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдрийг угтан МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс  ЭМШУИС-ийн Оюутны холбоо  хамтран   үнэ төлбөргүй  ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээнд оюутнуудыг хамруулахаар  болжээ.  Шинжилгээг дээрх сургуулиудын хичээлийн бүх  байруудад авах юм байна. 

Компанийн засаглалыг шинэчилнэ

Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпораци, Компанийн засаглалын хөгжлийн төв, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Компанийн тухай хуулийн агуулга, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Олон улсын санхүүгийн корпораци болон гадны орнуудын жишгийн дагуу боловсруулсан тус хуулийг өнгөрсөн сард баталснаар

Алдарт Final Fantasy

Алдарт Final Fantasy-гийн хувилбаруудыг гаргадаг Square компани АНУ-н Disney Interactive студитай хамтран Kingdom Hearts-ийг бүтээсэн юм. Энэхүү RPG тоглоом нь нэг тоглогчийн тоглоом бөгөөд бүх насны хүмүүс тоглох боломжтой. Kingdom Hearts-ийг зөвхөн Playstation 2 дээр тоглогчид боломжтой.Олон төрлийн экшн төрлийг

Батлагдсан төсвөөр мэдээлэл хийнэ

УИХ-аас Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооноос маргааш үдээс хойш сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Мэдээллийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа болон тус байнгын хороонд харьяалагддаг гишүүд хийх аж. Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж