“Фүкүшима-1” АЦС-ын оператор компани улсын хяналтад орно

Ослын “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын оператор Tepco улсын мэдэлд очиж байгааг Reuters орон нутгийн хэвлэлээс иш татан пүрэв гаригт дамжуулжээ. Тохиролцооны дагуу Терсо нэг их наяд  иенийн тусламжийг улсаас авсаныхаа шанд компанийнхаа 67 хувийн хувьцааг өгөх юм. Үүнийг ирэх зургадугаар

Эрхээ хасуулсан сургуулиуд энэ хичээлийн жилд хаагдахгүй

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БСШУЯ-наас их дээд сургуулиудыг аттестатчлалд хамруулсан. Уг шалгалтаар “Гүүр”, “Олимп”, “Хантайшир”, “Эко Ази”, “Монгол фермер” зэрэг таван сургуулийн үйл ажиллагааг бүрмөсөн хааж, “Монгол Солонгосын коллеж”, “Хангай”, “Гурван Тамир”, “Далай ээж” зэрэг дөрвөн сургуульд магадлан итгэмжлэл олгосон.

Унгарт хориг тавилаа

Европын холбооны гишүүдийн Сангийн сайд нар төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөг сахиагүй гэж Унгарт хориг арга хэмжээ авахыг дэмжлээ. Ийнхүү Унгар холбооноос шийтгэл авч байгаа анхны орон болов.Европын холбоо Унгарт торгууль ноогдуулахаас гадна 2013 оноос эхлэн санхүүгийн тусламж олгохгүй гэнэ. Сануулахад,

Тэргүүн шадар сайдын албыг цомхотгов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд 55 гишүүн оролцсоноос 44 нь зөвшөөрч, 80 хувийн саналаар тогтоолыг баталсан юм. Ингэснээр Тэргүүн шадар сайдын албыг цомхотгож, эрхлэх

Макартни шинэ үетэй өөрөөр “уулзана”

“Битлз”-ийн домогт дөрвөлийн нэг Пол Макартни видео тоглоомын хөгжим бичиж байна. Тэрбээр энэ шинэ ажилдаа тун тааламжтай байгаа бөгөөд “Тэгээд ч видео тоглоом CD-нээс хурдан борлогддог” хэмээн хошигносон гэнэ. “Магадгүй миний дууг урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй залуус тоглоом

Байнгын хороог 5 минутад хуралдуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эл асуудлыг хэлэлцэх шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар

АНУ-ын Засаг ганхаж эхлэв

АНУ-ын Засгийн газарт ан цав үүссэн сурагтай. Сангийн сайд Тимоти Гайтнер огцрох тухайгаа мэдэгдэж, олны анхаарлыг хандуулсан байна. Тэрбээр телевизийн Bloomberg сувагт өгсөн ярилцлагадаа Цагаан ордны тэргүүнтэй цаашид хамтарч ажиллах сонирхолгүй гэдгээ мэдэгдсэн аж. Гайтнер “Айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама

Чингэлтэй дүүргийн багш нар баяраа тэмдэглэнэ

Чингэлтэй дүүргийн Боловсролын газраас өнөөдөр Соёлын төв өргөөнд 14 цагт Монголын багш нарын 46 дахь баярыг зохион байгуулна. Тус дүүрэгт төрийн болон төрийн бус 22 сургууль 31 цэцэрлэг байдаг. Нийт 1300 багш өнөөдөр баярлаж үдээс хойш Чингэлтэй дүүргийн  сургууль цэцэрлүүд

АНУ-ын Элчин сайд номын нээлтээ хийнэ

Энэ өдрүүдэд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан өнөөдөр 14.30 цагаас “Элит” төвд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлетоны “Энэ сайхан орны хөгжилд хамгийн тустай хүчин

The Doors Skrillex-тэй хамтарч хөгжим хийжээ

    Фото PAДомогт The Doors хамтлагийн гурван экс-гишүүн дабстепын хамгийн этгээд төлөөлөгчдийн нэг Skrillex-тай хамтарч Breakin” A Sweat дууны клипт тогложээ. Skrillex өнгөрсөн онд Грэммигийн таван номинацид нэр дэвшиж байсан юм. Doors-ын даралтат хөгжимчин Рей Манзарек, Моррисонд “энэ хамтарсан бүтээл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж