Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтад гурил, тэжээлийн үйлдвэрүүд хамрагдаж, бүтээгдэхүүнийх нь чанар, аюулгүй байдлын баталгаажилт 100 хувьтай гарчээ. Тус газрын улсын байцаагчид гурилын үйлдвэрүүдийн технологи, үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний буудай, үйлдвэрлэсэн гурилын чанар, аюулгүй байдалд стандартын хэрэгжилтийг шалгасан юм.