2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,481,409,098 төгрөгийн үнийн дүн бүхий 1,926,483 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс” ХК (AOI +14.93%), “Монгол шуудан” ХК (MNP +14.13%) болон “Хай би ойл” ХК (HBO +9.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр