Ирээдүйд уул уурхайгаас олох ашгаа барьцаалж боловсрол эзэмших боломжтой гэв

“Монгол-Тэнгэр” оюутан, залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Лхагвасүрэн, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганбаатар нар гадаадад 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр оюутан, залуусыг сургах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Маргааш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Иргэний хөдөлгөөнүүд эвсэж, Оюутолгойн техник эдийн засгийн үнэлгээг энэ долоо хоногт багтаан олон нийтэд хаалттай байдлаар хэлэлцэн батлах гэж буйтай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“British Airways”-ын Удирдах зөвлөлийг хэлэлцээрт урив

Компанийн удирдлагууд болон нисэх багын ажилтнуудын хоорондын асуудал хурцадсантай холбоотойгоор ‘British Airways’ /BA/ компанийн ажилчдын ‘Unite’ үйлдвэрчний эвлэл ‘British Airways’ компанийн Удирдах зөвлөлийг хэлэлцээрийн ширээний ард суухийг уриаллаа.

АНУ-тай холбоотой’ ажиллаж байна гэж “Google” компанийг Хятад буруутгалаа

“Google” компани АНУ-ын тагнуулын агентлагуудыг хайлтын системийн мэдээллээр хангаж байна гэж ням гаригт Хятадын төрийн мэдээллийн “Синхуа” агентлаг буруутгалаа. Мөн Америкийн нийгмийн үзэл бодол, үнэт зүйлийг Хятадын иргэдэд суулгахыг оролдож байна гэж мэдээлсэн байна.

Л.Ганбат:Энэ оны өмч хувьчлалын жагсаалтад “Эрдэнэт” ороогүй

Өмч хувьчлалаар том жижиг нийлсэн 5000 гаруй объектийг нээлттэй болон хаалттай тендерээр хувьчилсан. Харин өдгөө төрийн мэдэлд томоохон компани, байгууллагууд л үлдээд байгаа юм. Төрийн оролцоотой компаниудын хувьчлалын асуудал хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татах нь мэдээж. Тиймээс бид Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбаттай ярилцлаа.

Зөвлөх үйлчилгээний нээлтийн ажиллагаа боллоо

Мянганы сорилын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн зөвлөх үйлчилгээний нээлт өнөөдөр 10.30 цагт Кемпински” зочид буудлын хурлын танхимд боллоо. Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд “Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн албадын бүртгэлийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийг сайжруулах” зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр Дани Улсын “БломИнфо A/S” компани шалгарсан юм.

Иран, Пакистан хийн хоолой тавих тохиролцоонд хүрлээ

Пакистан, Иран хоёр байгалийн хий дамжуулах хоолой тавих гэрээ байгууллаа гэж “Би Би Си” агентлаг мэдээллээ. 7.6 тэрбум ам.долларын гэрээ нь Пакистаны улам бүр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад сайнаар нөлөөлөх болно. Пакистан одоогоор цахилгааны ноцтой хомсдолд ороод байгаа юм.

ОПЕК-ийн төлөөлөгч газрын тос олборлолтоо өөрчлөхгүй гэж мэдэгдлээ

ОПЕК-ийн уулзалтад оролцож байгаа төлөөлөгч, сайд нар газрын тосны гарцыг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэх гэж байна гэж Австрийн Вена хотоос “Ассошиетэд Пресс” агентлаг лхагва гаригт мэдэгдлээ. ОПЕК гишүүн орнуудынхаа газрын тосны үйлдвэрлэлтийн хэмжээг 2008 оны арванхоёрдугаар сараас хойш өөрчлөөгүй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж