Банкны хуулийн талаарх сургалт эхэллээ

Сүүлийн хоёр жилд Монгол Улсын Банкны тухай хууль нэлээд өөрчлөгдсөн. Тухайлбал дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн Монголын арилжааны банкуудад хүндрэлтэй байдал үүсч болзошгүй хэмээн үзэж төрөөс хадгаламжийн эрсдлийг даах хууль гаргасан.

“Electrolux” “Daewoo Electronics”-ыг худалдан авах санал ирүүлжээ

Шведэд байрладаг “Electrolux” компани “Daewoo Electronics”-ыг худалдан авах саналуудын урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн байна. “Woori Bank” Өмнөд Солонгосын цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэгчийг төлөөлөн худалдааг хариуцаж байгаа бөгөөд энэ оны наймдугаар сар гэхэд уг худалдааг хийж дуусгахаар төлөвлөж байна гэж “BBC” агентлаг мэдээллээ.

Төсвийн жилээ дөрөвдүгээр сард эхлүүлбэл ямар вэ ?

Идэр насныхан эдүгээ “Мандарины үнэр ханхлахаар л шинэ жилийн баяр санаанд ордог” гэж хуучилдаг асан бол эдүгээ УИХ дээр төсөв яриад эхлэнгүүт оны төгсгөл болж байна даа гэсэн төсөөлөл буудаг шахуу болж.

АНУ-д байшингийн худалдаа буурч байна

Цаг уурын хүйтрэлийн улмаас хоёрдугаар сард шинээр байшин худалдан авсан тоо маш бага болж буурсан байна гэж АНУ-ын Худалдааны департмент мэдэгдсэн байна. Хувийн байшингийн худалдаа 2.2 хувиар буурч 308,000 болсон байна.

Төрийн сан төсвийн мөнгийг найдвартай болгосон гэв

Төрийн сан гэдэг үг 2002 оноос эхлэн монголчууд бидэнд танил болсон. Учир нь Төрийн сангийн нэгдсэн сангийн тогтолцоо тэр үед анх үүссэн байна. Өөрөөр хэлбэл, 2002 оны долдугаар сарын 1-ний өдрөөс төрийн санд төсөвт байгууллага болгоны орлого, зарлагыг төвлөрүүлж эхэлсэн гэсэн үг.

Санхүүгийн жил гэж юу вэ?

Санхүүгийн жил гэдэг нь санхүүгийн тайлан тооцоогоо тооцож, тайлан гаргаж, татвар төлдөг хугацааг хэлдэг. Улс орнууд санхүүгийн жил 12 сартай байх ёстой гэж үздэг ч тухай бүртээ календарийн жилтэй давцаж байх ёстой биш гэж үздэг.

“Айвенхоу майнз Монголия инк”-д хугацаатай үүрэг өгсөн гэлээ

Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөл Оюутолгойн орд газрын Техник эдийн засгийн үнэлгээ ТЭЗҮ-г хэлэлцэн баталлаа гэсэн мэдээлэл гарсан. Тус зөвлөлийн хуралд оролцсон иргэний нийгмийн байгууллагынхан зарим эрдэмтэд үүнийг эсэргүүцэж арга хэмжээ авахуулахаар жагсаал цуглаан хийнэ гэж мэдэгдсэн.

Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэлийг баталжээ

Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөл Оюутолгойн орд газрын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн. Уг хуралдаанаас Техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа гэсэн мэдээлэл ирлээ. Хуралдаанд зөвлөлийн 32 гишүүн болон иргэний хөдөлгөөнийхөн , эрдэмтэд нийлэн оролцжээ. Техник эдийн засгийн үнэлгээнд 12 засвар оруулсан гэнэ.

Хан-Уул дүүрэг бичил бизнесийг дэмжиж байна

Монгол Улсын Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагуудаас олон ажил зохион байгуулсан нь 2010 онд мөн үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж