Хавар ирлээ, төгрөг чангарлаа

Валют арилжааны “Найман шарга” захад өчигдөр ам.долларыг 1376 төгрөгөөр худалдан авч, 1380 төгрөгөөр зарж байлаа. Харин Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 1372,76 төгрөг байлаа. Ердөө л сарын өмнө 1480 төгрөг байсан ам.долларын эсрэг төгрөг ийнхүү чангарч байгаа нь юу илэрхийлж байна вэ? Цаашид энэ ханш хэр өөрчлөгдөх бол гэсэн асуулт гарч ирж байна.

ТОР-20 индекс 139.54 нэгжээр өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 15 ХК-ийн нийт 24.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 56.7 мянган ширхэг хувьцаа арилжигдлаа. ТОР-20 индекс 9459.89 нэгж болж, өмнөх өдрөөс 139.54 нэгжээр өсчээ.

“Мастер борлуулагч” сургалт болно

“Монголын Лектор” төвөөс зохион байгуулдаг “Мастер борлуулагч” сэдэвт ээлжит сургалтыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.

Оюутолгойн гэрээ хууль зөрчсөн талаар УИХ-ын даргад хандлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, эрхэм гишүүн Н.Батбаяр нар УИХ-ын даргад УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хангах тухай албан бичиг гардууллаа. Уг бичигт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Алтай, Н.Батбаяр, Г.Баярсайхан, Э.Мөнх-Очир, Д.Одхүү, Ш.Сайхансамбуу, Д.Энхбат, Б.Бат-Эрдэнэ, З.Энхболд нар гарын үсэг зурсан байна.

Цалин, тэтгэврийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардлаа

Өнөөдөр МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар, холбооны дэд тэргүүн Х.Амгаланбаатар, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Оюунтунгалаг нар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг хэлэлцээрийн ширээний ард суухыг шаардаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

С.Оюун: Амлалтаа хэрэгжүүлэхийн тулд 68 хувийн татвар шиг хууль дахиж бүү батлаасай

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассиоциациас хамтран зохион байгуулж буй Уул уурхайн улсын нэгдсэн чуулга уулзалт Төрийн ордны их танхимд үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж