Таван цагийн- тэрбумтан

Өнгөрсөн баасан гаригийн орой АНУ-ын иргэн Paul Fischer дансаа шалгаад, баярласандаа өөртөө ч итгээгүй. Түүний дансанд байсан мөнгө 88,888,888,888.88 буюу 88 тэрбум 888 сая 888 мянган ам.доллар болсон байв. Үнэндээ маш азтай тоо бөгөөд бараг 89 тэрбум ам.доллар гэсэн үг.

Нүүрс олборлолтыг жилд таван сая тоннд хүргэнэ

Овоот Толгойн нүүрсний уурхай нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Даланзадгад хотоос 320 км, Улаанбаатараас 950 км-ийн алсад оршдог. Овоот Толгойн хайгуулын өрөмдлөгийг анх 2005 онд хийсэн бөгөөд “Саусгоби сэндс” ХХК нь өнгөрсөн онд 1,3 сая тонн нүүрс олборложээ.

Еврозоны ажилгүйдэл 10 хувь болж өслөө

Европын 16 үндэстний ажилгүйдлийн төвшин хоёрдугаар сарын байдлаар 10 хувь хүрсэн байна гэж “Eurostat” байгууллагаас гаргасан тоо баримтад дурдсан байна. Ажилгүйдлийн төвшин Испанид 19 хувь байгаа бол Нидерландад дөрвөн хувь байна.

АНУ агаарт онгоц цэнэглэгчийн тендерийн хугацаагаа сунгана

Европын “EADS” компани албан ёсоор хүсэлт гаргавал АНУ-ын нисэх хүчний онгоцуудыг агаарт цэнэглэгч түлшний онгоцууд худалдан авах тендерийн хугацаагаа сунгах боломжтой талаар Пентагон мэдээллээ. “EADS”, “Northrop Grumman” нар тендер шалгаруулалтад тавих нөхцөл өөрсдийнх нь эсрэг чиг хандлагатай ба АНУ-ын “Boeing” компанийг илүүд үзсэн байдалтай байгаа учраас 40 тэрбум ам.долларын тендерт оролцохоо больж байгаа талаар гуравдугаар сарын 9-нд мэдээлсэн.

“Nissan Leaf” үнийн дайн дэгдээж магадгүй

“Nissan” компанийн шинээр үйлдвэрлэж байгаа цахилгаан машин АНУ-д шинэ жилийн худалдааны хямдралын үеэр ойролцоогоор 25,000 ам.долларын үнэтэй байх бололтой. Дөрвөн хаалгатай хатчбак загварын уг машины үндсэн үнэ нь 32,780 ам.доллар хэдий ч цахилгаан машин учраас холбооны татварын 7,500 ам.долларын хөнгөлөлтөд хамрагдах юм байна.

“EMI” эрх зарах хэлэлцээгээ дуусгалаа

“Electric & Musical Industries Ltd” буюу “EMI” компани эзэмшдэг дуу хөгжмийн эрхүүдээ АНУ болон Канадад зарах яриа хэлэлцээг орхилоо. Их Британийн тус компани өрсөлдөгч “Universal” болон “Sony” компаниудтай 200 сая паунд босгохоор хэлэлцээ хийж байсан юм.

Обама АНУ-д газрын тосны өрөмдлөгө хийхийг зөвшөөрлөө

Лхагва гаригт, олон жилийн эрчим хүчний бодлогыг өөрчлөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зүүн эрэг, Аляскийн хамгаалалттай бүс болон Мексикийн буланд газрын тосны өрөмдлөг хийхийг зөвшөөрөх шийд гаргалаа гэж “Associated Press” агентлаг Вашингтоноос мэдээллээ.

Урлагын бүтээлийн цуглуулагч, тэрбумтан Nasser David Khalili

1945 онд Иранд төрсөн. Британи-Ираны үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч, урлагийн бүтээл цуглуулагч, филантропист Nasser David Khalili Лондонд амьдардаг. Тэрээр Их Британи, АНУ-ын иргэн. Их Британий “Sunday Times” сонин түүнийг 2007 оны хамгийн баян Их Британичуудын жагсаалтанд тавд бичиж байсан.  Тэрбээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж