Юанийн ханш 200 төгрөгөөс буулаа

Гадаад валютын ханш буурч төгрөг чангарч байна. Өнгөрч буй долоо хоногийн хувьд ам.долларын ханш 1400 давж байснаа буурч 1360 төгрөгт хүрсэн бол юанийн ханш 200 төгрөгөөс буурч 199 төгрөгөөр үнэлэгдсэнээрээ онцлог байлаа.

Хятадын талаарх тайлангаа хойшлууллаа

Хятад улс юанийхаа ханшийг өөрчлөн санхүүгийн тоглолт хийж байгаа эсэх тухай тайлан гаргах хугацааг хэдэн сараар хойшлууллаа гэж дэд нарийн бичгийн дарга Tim Geithner мэдэгдсэнийг “BBC” агентлаг дамжууллаа.

Тавантолгойн галт тэрэг хөдөллөө

Удаан хугацааны хүлээлт үүсээд байсан асуудлуудын хувьд өнгөрсөн долоо хоногт “гурван баяр давхцав” гэгчээр содон үйл явдлууд давхцав.

ТОР-20 индекс 12.29 нэгжээр өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 18 ХК-ийн нийт 881.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 495.2 мянган ширхэг хувьцаа арилжигдлаа. ТОР-20 индекс 10204.30 нэгж болж, өмнөх өдрөөс 12.29 нэгжээр өсчээ.

Газрын тосны үйлдвэрлэл 2011-2015 онд буурч магадгүй

АНУ-ын Эрчим хүчний департамент “Хэрвээ хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй бол 2011-2015 онд дэлхийн шингэн түлшний үйлдвэрлэл багасч магадгүй байгаа” гэж АНУ-ын Эрчим хүчний департмент үзэж байна. Дэлхий даяар газрын тосны үнэ өсч, шинээр өрөмдлөгө бараг хийхгүй зогсонги байдалд орсон нөхцөл байдлын талаар Обамагийн Засгийн газар ийн анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж