Валют, металл, газрын тосны үнэ ханш

Улаанбаатарын цагаар даваа гаригийн 12 цагийн байдлаар дэлхийн гол биржүүд дээр валют, металл, газрын тосны үнэ ханш дараах байдалтай байна.

“Rio Tinto” улирлаар гэрээ байгуулна

“Rio Tinto” өрсөлдөгч “BHP”, “Vale” компаниудын жишгийг даган жилээр гэрээ байгуулдагаа зогсоож, гурван сараар төмрийн хүдрийн гэрээ хийдэг болох гэж байгаа талаар мэдээллээ.

Орос “Топ-20” зэвсэг үйлдвэрлэгчид багтлаа

Шведийн батлан хамгаалахын судалгаагаар Оросын “Алмаз-Антей” компани дэлхийн топ-100 зэвсэг үйлдвэрлэгч компанийн жагсаалтанд 18 дугаар байранд бичигдлээ гэж “РИА Новости” агентлаг Москва хотоос мэдээллээ.

Хятадын газрын тосны импорт өсчээ

Дэлхийн эрчим хүчний хоёр дахь том хэрэглэгч Хятадын түүхий газрын тосны импорт гуравдугаар сард жилийн өмнөхөөс 29 хувиар өссөн байна.

Татварын хэлтсээс “ Ажлаа танилцуулах өдөр” зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Татварын газраас төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, түргэн шуурхай хүртээмжтэй болгох зарилгоор “Ажлаа танилцуулах өдөр”-ийг сар бүрийн хоёрдугаар долоо хоногийн даваа гаригт зорион байгуулахаар шийдвэрлэжээ.

Авлигачдаасаа салах болоогүй юу?

Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өнгөрсөн намар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газар тариалангийн мафи үүрэлчихээд байна” гэж хэлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж