Ядуурал огцом буурч байгаа юм гэнэ ээ

Улаанбаатар хотын өрхүүдийн ядуурлын төвшин эрс буурсан байна гэнэ. Өмнө нь буюу хагас жилийн өмнө нийслэлийн иргэдийн 57, 5 хувь нь ядуу байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 14,3 хувиар буурч 43,2 хувь болсон юм гэнэ. Нээлттэй нийгэм хүрээлэнгээс хийсэн Хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгаанд ийнхүү нийслэлчүүдийн ядуурлын төвшин эрс буурлаа гэж бахдалтайгаар мэдээлсэн байх юм.

Зуун жил зуд тохиогоогүй юм шиг…

Цас хунгарлангуут л өвөлжилт хүндэрлээ гэж халаглан шогширдог монголчуудын гаслан энэ жил илүү чанга сонсогдож эхэллээ. Өвөл болгон нэг бус аймгийг ширвээд өнгөрдөг зуд энэ жил илүү аймшигтай, хорлонтой байна.

Удаан хадгалсан улаанбуудай өндөр үнээр зарна

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн яамнаас ийм сонирхолтой зар гаргаж байх шиг байна. Учир нь Атрын III аянаар сүр дуулиантай, үнэ зодож авсан улаанбуудайгаа эдүгээ бор­луулж чадахгүйд хүрээд байна.

Матрын аяны маапаан

”Атрын III аян”-ы магтууг сонсч, залуудаа атар газар эзэмшихээр эвлэлийн илгээлт өвөртлөн улаан дарцаг намируулан мордож байсан шигээ сэтгэл нь хөдөлж, самсаа нь шархирч байсан тариаланчид өнөөдөр ургацаа хувийн компаниудад зарчих минь яалаа гэж матрын нулимс унагаж байна.

Нойрссон гүнж амилсан үдэш

Өнгөрсөн баасан гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт олны анхаарлыг татсан нэгэн онцгой үдэш болсон нь балетын гоцлооч Г.Цолмонгийн уран бүтээлийн тоглолт байв. Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хамгийн урт бүжгэн жүжигт тооцогддог алдарт “Нойрсож буй гүнж”-ээр тоглолт эхлэв. Завсарлагуудыг тооцохгүй бол

“ТӨӨРСӨН” БАЯР

Мартын 8-нд эмэгтэйчүүдэд сонгуулийн саналын хуудас ба Хөдөлмөрийн хууль бэлэглэх хэрэгтэй гэж Оросын сэтгүүлч Константин Михаилов хэдхэн жилийн бичсэн санагдана. Тэр  өөрийн санааг ингэж тайлбарласан байна. “Нэгдүгээрт, энэ өдөр эмэгтэйчүүдийг зоогийн газар, театрт урьсны хэрэггүй. Тэднийг гудамжинд хөөн гаргаж гарт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж