Кака: Рональдуд надад төлснөөс илүүг өгсөнд би хувьдаа баяртай байгаа

Рикардо Изексон дос Сантос Лейте 1982 оны дөрөвдүгээр сарын 22-нд Бразилиа хотноо төржээ. Какагийн аав Боско нь чадварлаг инженер байсан бөгөөд амьдралаа авч явахад хангалттай хэмжээний цалин авдаг аж. Санхүүгийн тал дээр хүндрэл бэрхшээлгүй гэр бүлд төрж өссөн Кака үүнийхээ ачаар эрдэм мэдлэг, боловсрол, хөлбөмбөг зэргийг хослуулан эзэмшиж чаджээ.

Усаин Болт: Би өөрийгөө сайн тамирчин гэдгийг мэддэг болохоор гарааны өмнө сандардаггүй

Дэлхий дээрх хамгийн хурдан хүн Усаин Болт анх 15 настайдаа өөрийн менежер, үнэнч зөвлөх Норман Пиэрттэй танилцжээ. Тухайн үед Усаин хичээл сургуулилалт, бэлтгэлд нь туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй байсан бөгөөд хүндхэн үүрэг хариуцлага хүлээх болсон Норман дуртай дургүй толгой дохисон гэдэг.

Х.Цагаанбаатар: Сар бүр өөрийгөө сорьж байя гэдэг үүднээс энэ тэмцээнд оролцсон

АНУ-д болсон “US OPEN” олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлж, сарын өмнө хүртсэн дэлхийн аваргын алтан медалиа “мялаасан”, Афины олимпийн хүрэл медальт, Монголын анхны дэлхийн аварга жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ирэх долоо хоногт эх орондоо ирэх ажээ.

Уейн Рүни: Рональду явчихсан болохоор би илүү хичээх хэрэгтэй байгаа

FIFA-гийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Рональду өнгөрсөн зун багаа орхисны дараа “Манчестер Юнайтед”-ын ирээдүй, хувь заяа Уейн Рүнигийн “толгой дээр бууж”, дөрөв дэх жилдээ дараалан Премьер лигийн цом авах уу, үгүй юу гэдэг асуудалд Рүни гол дүр болж хувирсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж