“Говь”-ийн хувьцааны ханш өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 15 ХК-ийн нийт 33.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 207.2 мянган ширхэг хувьцаа арилжигдлаа. ТОР-20 индекс 7778.48 нэгж болж, өмнөх өдрөөс 226.42 нэгжээр өсчээ. “Говь” /15.0 хувь/, “Багануур” /12.50 хувь/, “УИД“ /6.98 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн байна.

Улаанбаатар хотыг барилгажуулахад найман их наяд шаардана

“Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийнхэн Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагналаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны удирдах хүмүүс багтсан байна.

Чилид газар хөдөлсний дараа зэсийн үнэ өмнө байгаагүйгээр өслөө

Зэсийн олборлолт, нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Чили улсад газар хөдлөлт болсон мэдээ тархангуут дэлхийн хөрөнгийн биржүүд дээр зэсийн үнэ огцом өслөө. Хэдийгээр зэсийн үнэ сүүлийн 45 хоногийн турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа ч шинжээчид энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй гэж мэдэгдэж байгаа юм.

Тавантолгойг сонирхогчид Монголд цуглаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн орд газрын ашиглалтын ажлыг шуурхайлах талаар ажлын хэсгийнхэнд үүрэг өгөхийн ялдамд тус ордын лицензийг Монголын төр 100 хувь эзэмшинэ гэсэн чиглэлийг баримталж буйгаа мэдэгдсэн. Өмнөх Ерөнхий сайдын үеэс хэрхэх нь мэдэгдэхгүй ажин түжин байсан Тавантолгойн асуудлыг дөрөвдүгээр сард эхлэх, хаврын чуулганаар хуралдаанд танилцуулах ”хугацаатай” үүрэг өгсөн.

Д.Болдбаатар: Судалгаагаар инфляци өсч байгаа нь ажиглагдсан

Д.Болдбаатар: Судалгаагаар инфляци өсч байгаа нь ажиглагдсан

-Монголбанк улс ор­ны эдийн засгийн бай­далд судалгаа тандалт хийдэг. Танай судалгаанд манай эдийн засгийн үзүү­лэлтүүд ямар
байдлаар тусч байна вэ. Хамгийн сүүлийн судалгаандаа түшиглээд хариулбал сайн байна.
-Монголбанк Монгол Улсын нийгэм эдийн засаг, сан­хүүгийн салбарын су­далгааг өргөтгөсөн хэл­бэрээр явуулсан. Энэхүү судалгааг мэргэжлийн ста­тистикч социологич нарыг оролцуулан хоёр

Р.Бадамдамдин: Орос, Хятадын өрсөлдөөн яваад байгаа

Р.Бадамдамдин: Орос, Хятадын өрсөлдөөн яваад байгаа

“Мон-Атом” төрийн өмчит болон Канадын “Хан рeсорсeз” компанийн хооронд байгуулсан санамж бичиг нэлээд шуугиан тариад байгаа. Цөмийн энeргийн газраас уг санамж бичгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн. Тиймээс “Мон-Атом” компанийн захирал Р.Бадамдамдинтай уулзаж ярилцлаа.
-“Хан рeсорсeз” компанитай яагаад хамтран ажиллах

Р.Ганжуур: Эрчим хүчний салбарынхан бусдын дэргэд УАЗ-469 унасантай адил харагддаг

Р.Ганжуур: Эрчим хүчний салбарынхан бусдын дэргэд УАЗ-469 унасантай адил харагддаг

Эрчим хүчний зохицуулах газрын дарга Р.Ганжууртай ярилцлаа.
-Танай Зохицуулагчдын зөвлөлөөс цахилгаан дулааны үнийг нэмэх шийдвэр гаргаад удаагүй байна. Үүнийг дагалдаад бусад бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээний үнэ “хөдөлчихдөг”. Тиймээс тарифыг өөрчлөхгүйгээр асуудлыг шийдэх боломж байсангүй юу?
-Цахилгаан, дулааны үнэ суурь тариф гэдэгтэй

Д.Ангар: 2020-2025 оны үед гадаад зээлийн төлбөр дээд хэмжээндээ хүрнэ

Д.Ангар: 2020-2025 оны үед гадаад зээлийн төлбөр дээд хэмжээндээ хүрнэ

Аливаа улс орны гадаад өр төлбөрийн хэмжээ ДНБ-ний 40 хувиас хэтэрвэл улс орны аюулгүй байдал хөндөгддөг гэсэн олон улсын жишиг байдаг. Тэгвэл манай орны хувьд гадаад өр төлбөрийн хэмжээ ямар байгаа талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын өрийн удирдлагын хэлтсийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж