38 ХК-ийн үнэт цаас арилжлаа

Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /2012.01.03/ үнэт цаасны 4127 дахь удаагийн арилжаагаар нийт 38 ХК-ийн 42.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 42.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

Барак Обама сорилттой тулгарчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Канадаас Техас хүртэл 2735 км газрын тосны хоолой байгуулах асуудлаар Конгресстай маргаантай асуудал хэлэлцэж, сонгуулийн жилийг эхлүүлжээ.

”Нүүрсийг байгальд ээлтэй түлш болгоход анхаарах хэрэгтэй”

Сэргээгдэх эрчим хүчний технологи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Женерал Электрик” компанийн дэд Ерөнхийлөгч Жон Райс манай улсад хоёр дахь удаагийн айлчлалаа өнгөрсөн сарын дунд үеэр хийхдээ Салхит салхины станцын техник тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр түүнтэй

Золгүйгээр амиа алдах нь ихэсчээ

Сүүлийн өдрүүдэд золгүйгээр амиа алдах тохиолдол олноороо бүртгэгдэх болжээ. 2011 оноос 2012 онд шилжих хугацаанд нийслэлд золгүй тохиолдлоор амь насаа алдсан хэрэг нийт 16 гарсан байна. Үүнээс нь найм нь 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд, үлдсэн найм нь энэ сарын

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцэн энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Гэвч тус бүлгийнхэн дахин хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Сонгуулийн шинэ хуулиар баталсан тойрог, мандатын талаар хэлэлцэж байгаа хэмээн албан бус эх

Ажлаа өгцгөөж байна

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй төрийн албан хаагчид өнөөдрөөс ажлаа хүлээлгэн өгцгөөж байна. Төрийн унаа, утас, мөнгө хөрөнгө, шуудан холбоо зэргийг нэр дэвших ажилдаа ашиглаж, доод тушаалын хүмүүсээ сурталчилгааны ажилд дайчилдаг буруу зуршил өмнөх сонгуулиудын үеэр

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг зонхилжээ

Нийслэлийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллээр баярын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг гараагүй байна. Энэ нь нэг талаар сайшаалтай авч архи хэтрүүлэн ууж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг тав бүртгэгджээ. Заримаас нь тодруулбал, Гоодойн аманд өчигдөр хүнд хутгалуулж гэмтсэн хүн байна

Ц.Улаанхүү начныг Багануурын хорихоос авчирчээ

Хар  тамхи, мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хадгалсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих  ял сонсч, Багануур  дүүргийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан  Улсын начин Ц.Улаанхүүг өнөөдөр нийслэлд авчирч, цагдан хорих

Нийслэлд 330 гаруй иргэн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн Цагдаагийн газраас гаргасан мэдээлээр өнгөрсөн амралтын хоёр өдөр Улаанбаатар хотын хэмжээнд 330 гаруй иргэн эрүүлжүүлэгджээ. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлд 173, орон нутагт 50 хүн эрүүлжүүлэгдсэн бол энэ сарын 1-нд Улаанбаатар хотод 168, орон нутагт 35 хүн

Ордонд сүлжээ доголдож байна

Төрийн ордонд өнөөдөр интернэтийн сүлжээ доголдож байна. Их үдийн үед ордонд түр зуур цахилгаан тасалдсанаас хойш ордны баруун хойд хэсгийн зарим өрөөнд интернэтийн сүлжээ тасарч, компьютерууд ажиллахгүй байгаа юм. Үүнийг ордны зарим хэсэгт цахилгааны гэмтэл гарсан, түүнийг засварлаж байгаатай холбон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж