Монголчууд аялалд 1622 доллар зарцуулдаг

Монголбанкнаас гаргасан судалгаагаар манай иргэд гадаадад аялахдаа дунджаар 1622 ам.доллар зарцуулдаг гэсэн дүн гарсан байна. Энэ нь 2005 оны түүвэр судалгаатай харьцуулахад 3.1 дахин өссөн үзүүлэлт аж. Иргэд ихэвчлэн БНХАУ болон БНСУ-ууд руу аялж байна. Мөн судалгаанд хамрагдсан зорчигчдын 44

Нэг их наядын орон сууцны зээл олгов

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зээлдэгчдээс 852.7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлэх хүсэлт иржээ.  Үүнээс банкууд 18511 зээлдэгчийн нийт 537 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Харин шинээр орон сууц худалдан авахыг

“Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд гэрээ үзэглэнэ

“Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд “Оюу Толгой”-н оролцоог тодруулсан гэрээг удахгүй үзэглэнэ

Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулахыг Засгийн газар зарчмын хувьд дэмжиж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний

Цариг цаг алдах шалтгаан мөн үү?

Эдийн засгийн нөхцөл байдал, улс орны хөгжлөө бодсон ч далайд гарцгүй манай улсад хөршийндөө хүрэх хөл гуравдагч оронд гарах гарц хэрэгтэй. Тэр нь мэдээж, усан онгоц, агаарын хөлөг аль эсвэл хүнд даацын машин биш гэдэг нь ойлгомжтой юм.  Өөрөөр хэлбэл,

Таван тэрбумын зээлийн төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төвөөс энэ сарын 27-нд буюу маргааш “Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид”-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Уг зөвлөгөөний талаар Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төвийн дарга Б.Одгэрэлээс зарим асуултад тодруулга авлаа.

-ЖДҮ эрхлэгчдийн маргаашийн

Эрчим хүчний салбарт мөнгө орж ирэхээр болов

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн даалгавар аваад ажилдаа орсон Засгийн газар энэ хугацаанд ямар ажил амжуулж байгаагаа, юу хийж буй талаараа хэвлэлийнхэнд мэдээлдэг уламжлал тогтоод байгаа. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийнхэнтэй уулздаг.

V Цахилгаан станцыг концессын гэрээгээр барина

Нийслэлийн  дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадал бүхий  V цахилгаан станцын концессын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил болон төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy,

Тавантолгой цахилгаан станц хөрөнгө оруулагчдад танилцуулга хийлээ

Тавантолгой цахилгаан станц төслийн урьдчилан шалгарсан хөрөнгө оруулагчдад танилцуулга хийлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Тавантолгой цахилгаан станц” мега төсөлд хөрөнгө оруулагчаар урьдчилан шалгарсан компаниудын төлөөлөгчид “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт-2014”-т оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгуулага болох

Орон сууц захиалагчдын хохирогчид нэгдэнэ

-Барилгын компаниудад залилуулсан иргэд холбоонд нэгдэнэ-

Барилгын компаниудын барьж, ашиглалтад оруулж буй орон сууцны чанар болоод м/кв-ын зөрүүтэй холбоотой гомдол тасрахаа больсон. Энэ асуудлаар өнөөдөр барилгын компаниудаас болж хохирсон иргэдийн төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм.

Барилгын компаниуд иргэдэд худалдаж буй

Таван тэрбумаар онгоцны буудал барина

Орхон аймгаас 22, Булган аймгаас 43 км-ын зайд байрлах Их залуугийн хөндийд онгоцны буудал барих шийдвэрийг ИНЕГ-аас гаргажээ.

Уг онгоцны буудлыг барихад таван тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан аж. Үүний хоёр тэрбум төгрөгийг ИНЕГ, харин 1.5 тэрбумыг нь ”Эрдэнэт үйлдвэр” гаргах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж