Ахуйн болон үйлдвэрлэлийн хийн үнийг нэмэгдүүллээ

Ахуйн болон үйлдвэрлэлийн хийн үнийг нэмэгдүүллээ

ОХУ-ын Монополийн эсрэг албаны шийдвэрээр 2019 оны долдугаар сарын 1-нээс “Газпром” компанийн хийн үнийг нэмлээ. Үнийн нэмэгдэл ахуйн болоод үйлдвэрийн хэрэглээний бүхий л хийд хамаарч байгааг Монополийн эсрэг алба мэдэгдэв.

“Газпром” компанийн хийн үнэ төрөөс зохицуулагддаг бөгөөд жил бүрийн долдугаар сарын

“Армия-2019” форумыг 800 мянган хүн үзэж сонирхжээ

“Армия-2019” форумыг 800 мянган хүн үзэж сонирхжээ

Москва хот орчмын “Патриот” үзэсгэлэнгийн танхимд 2019 оны зургадугаар сарын 25-наас 30-нд олон улсын цэргийн техникийн уламжлалт үзэсгэлэн болж өнгөрлөө. Тав хоногийн хугацаанд үзэсгэлэнг 800 мянган хүн үзэж сонирхлоо хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Тэргүүлэх технологи, шинжлэх ухаан судлалын албаны

Орост олигарх байхгүй гэж Путин мэдэгдэв

Орост олигарх байхгүй гэж Путин мэдэгдэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их-20-ийн уулзалтын өмнөхөн Financial Times сонинд ярилцлага өгсөн бөгөөд тэрхүү ярилцлагадаа “Орост олигарх байхгүй” хэмээн хэлжээ.

“Орост том компаниуд бий, харин төрийн эрх мэдэлд ойр байж, түүнийгээ ашигладаг олигарх бараг байхгүй” гэж Путин онцолсон байна.

Оросын эдийн засаг

Англи хэл эзэмших нь ажлын карьерт сайнаар нөлөөлдөг

Англи хэл эзэмших нь ажлын карьерт сайнаар нөлөөлдөг

Англи хэлийг төгс эзэмшсэн инженерүүд англи хэлний мэдлэггүй мэргэжил нэгтнүүдээсээ 12 хувь илүү орлоготой ажиллаж байна хэмээн ажил байр зуучлагч Superjob компанийн мэдээлэл өгүүлж байгааг РИА Новости онцолсон байна.

“Инженер, техникийн ажилтны сарын цалин 55-80 мянган рубльд хэлбэлзэж байгаа бөгөөд хэрвээ

Үндэсний валютаар харилцан гүйлгээ хийхээр Орос, Хятад тохиров

Үндэсний валютаар харилцан гүйлгээ хийхээр Орос, Хятад тохиров

БНХАУ болон ОХУ харилцан үндэсний валютаар гүйлгээ хийх Засгийн газар хоорондын гэрээ байгууллаа. Гэрээнд Оросын талаас Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Сангийн сайд Антон Силуанов, Хятадын талаас Ардын Банкны тэргүүн И Ган нар гарын үсэг зуржээ.

Хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх,

ОХУ: Жолоочийн ур чадварыг үнэлдэг болно

ОХУ: Жолоочийн ур чадварыг үнэлдэг болно

Жолоочийн жолоодлогын ур чадварын үнэлгээний системийг 2021 оноос ОХУ-д нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ систем нь даатгалын байгууллагуудад ихээхэн хэрэгтэй байгаа юм. Үнэлгээний систем тээврийн хэрэгсэл болон жолоочийн жолоодлогын ур чадварыг тодорхойлох бөгөөд энэ тодорхойлолт нь уг тээврийн хэрэгсэл, мөн жолооч

Оросын хүн амын 50 хувь нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна

Оросын хүн амын 50 хувь нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна

Оросын хүн амын тал хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байна. Газар хөдөлсөн нөхцөлд амьдарч буй орон сууц нь нурах магадлал өндөр байхад Холбооны Засгийн газрын зүгээс ч, бүс нутгуудийн удирдлагын зүгээс ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна

Судалгаа: Хоёр хүний нэг нь худал мэдээлэлд итгэж байна

Судалгаа: Хоёр хүний нэг нь худал мэдээлэлд итгэж байна

Бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаагаар хоёр хүний нэг нь худал мэдээллийг бодит мэдээллээс ялгаж мэдэхгүй, итгэдэг гэсэн дүн гарлаа хэмээн тус төвийн ерөнхий захирал Валерий Федоров сэтгүүлчдэд мэдээллээ. “Худал, хуурамч мэдээллийг бодит мэдээллээс ялгаж чаддаг байх

ОХУ: Хяналтад байгаа мансуурагчдын тоо 2018 онд буурчээ

ОХУ: Хяналтад байгаа мансуурагчдын тоо 2018 онд буурчээ

Мансууруулах бодист донтсон гэсэн оноштой 250 мянган хүн өнгөрсөн 2018 онд эрүүл мэндийн байгууллагад хандсан нь 2017 онтой харьцуулахад найман хувиар буурсан үзүүлэлт хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг Мансууруулах бодисын зүй бус хэрэглээтэй тэмцэх

Байгаль нуурын аяллыг хязгаарлах нь эдийн засгийн сөрөг үр дагавартай

Байгаль нуурын аяллыг хязгаарлах нь эдийн засгийн сөрөг үр дагавартай

Дараагийн шатны тодорхой төлөвлөгөөгүйгээр Байгаль нуур руу зорчих аялагчдыг хязгаарлах нь бүс нутгийн нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавартай байж болохыг Төрийн Думын гишүүн Михаил Щапов анхааруулж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Байгаль, экологийг  хамгаалах бүрэн эрхт төлөөлөгч Сергей Иванов Байгаль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж