Лех Качиньскийн шарилыг Варшавт хүргэжээ

Польшийн нисэх хүчний онгоцоор Смоленскийн ойролцоо онгоцны ослоор үрэгдсэн Польшийн ерөнхийлөгчийн шарилыг Варшавт ням гаригийн орой авчирсан тухай Reuters агентлаг мэдээлэв.

Барууны сөрөг хүчин ялж байна

Унгарт парламентын сонгуулийн эхний шатны санал хураалт явагдаж талаас илүү хувийн саналыг уламжлалт байр суурийг барьдаг барууны чиглэлтэй Унгарын иргэний холбоо (ФИДЕС) авч байна.

Мадонна шинэ DVD гаргалаа

Та бүхэнд дуучин Мадонногийн дэлхий даяар аялан тоглосон “Sticky & Sweet” аялан тоглолтынх бичлэг DVD гээр гарсаныг дуулгахад таатай байна. Мадонагийн шүтэн бишрэгчид төдийгүй ер нь урлагт дуртай хэн бүхэн дэлхийн алдартай дуучдын тоглолтыг амьдаар үзэж чадаагүйдээ харамсдаг. Одоо тэгвэл та бүхэн түүний аялан тоглолтынх нь бичлэгийг үзэх бас худалдаж авах ч боломжтой боллоо.

Онгоцны ослоор амь үрэгдсэн төрийн зүтгэлтнүүд

Смоленскийн орчим Польшийн улс төрийн элитүүд амь үрэгдэхээс өмнө дэлхийн хэмжээний төрийн тэргүүн ба улстөрч үрэгдсэн онгоцны ослоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга швед Даг Хаммаршельдын үхлийг тооцож байв.

Гурав хоногийн гашуудал зарлав

Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский онгоцны ослоор амь үрэгдсэнтэй холбогдуулан гурав хоногийн гашуудал зарлаж байгаа зарлигт Бхазилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва няи гаригт гарын үсэг зурсан байна.

Ганцхан ДЦС нь хаагдав

ХАМАС-ын төлөөлөгч Газын зурвас дахь цорын ганц дулааны цахилгаан станцад Палестины засаг захиргаа түлш нийлүүлэхгүй болсноос хаагдлаа гэж мэдэгдэв.

54 дайчдыг устгав

Пакистаны баруун хойд нутгийн Оракзай районд тус орны нисэх хүчин агаараас цохилт өгөх үеэр исламын 54 дайчдыг устгасан тухай армийн төлөөлөгч мэдээлэв.

Бангкокт цус урсав

Тайландын цагдаагийнхан Бангкокийн төв хэсгээс сөрөг хүчнийхэнийг шахаж эхлэв. Улаан цамцтанууд ба цагдаа нарын хооронд бямба гаригт гарсан мөргөлдөөний үеэр Тайландын нийслэлд найман хүн амиа алдав.

Польш өмнөх ослоос сургамж авсангүй

Агаарын цэргийн дээд удирдлагын дарга нар үрэгдсэн 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн цэргийн ачааны Casa-295М онгоцны ослоос Польш сургамж авсангүй гэж Польшийн үндэсний нисэхийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Томаш Хипки хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж