Хятадын цэргийн хөлөг онгоцнууд Адены буланд эргүүл хийнэ

Хятадын Тэнгисийн цэргийн тав дахь бүлэг хөлөг онгоцнууд гуравдугаар сарын 4-нд Адены буланд далайн дээрэмчдын эсрэг ажиллагаанд оролцохоор гарав. Пуужинт эсминец “Гуанчжоу”, хангамжийн хөлөг болон туужинт эргүүлийн “Цаоху” онгоцнууд уг бүлэглэлд багтсан байна.

Шанхайн “ЭКСП О-2010” үзэсгэлэнгийн байгууламжийг босгох ажлын 95 хувь хийгдэв

Энэ жилийн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31 хүртэл Шанхайд явагдах Дэлхийн “ЭКСПО-2010” үзэсгэлэнгийн барилга байгууламжийн ажлын 95 хувийг одоо гүйцэтгээд байна. Ажлын үлдсэн хэсгийг ирэх сарын 15-нд гүйцээхээр төлөвлөжээ.

Тайваньд очсон эх газрын хятад жуулчидын нэг хүний зардал 1800 ам.доллар байв

Эх газрын Хятадаас Тайваньд жуулчилсан хүмүүсийн тоо өнгөрсөн жилд 606 мянга болсон ба нэг жуулчны дундаж зардал нь 1800 ам.доллар байжээ. Эх газрын жуулчдын орлого Тайваньд 1,3 тэрбум ам.доллар оруулсан байна.

Гуравдугаар сарын 5

Өнөөгийн Францын Полинезийн төв Таитид 1797 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Английн анхны даянчид орж иржээ. Даяанчид тэндхийн ван II Помару гэгчийг 1807 онд христийн шашинтан болгон загалмайлж чадсан байна. Таити 1844 оноос католик Францын харьяаны нутаг болсон ч тэр цагаас хойш таитичуудын ихэнх нь англикан шашны протестантууд юм.

Орост бүх харгис багш нарын жагсаалтыг гаргана

Москвагийн прокурорын төв байр

Москвагийн прокурорын газар хүүхдүүдэд сэтгэл зүйн болон биеийн хүчний дарамт үзүүлсэн бүх багш нарын мэдээллийн банктай болох саналыг дэвшүүлэв. Прокурорын мэдээгээр 2007 оноос эхлэн сурган хүмүүжүүлэгч багш нарын зүгээс хүүхдүүдэд гаргасан ааш араншингийн тухай 52 хэрэгт шалгалт хийснээс 10 нь эрүүгийн шинжтэй хэрэг байв.

Сайн дурын гал сөнөөгчид Оросын 10 мянган сууринд гарч ирнэ

Гал сөнөөх албаны хяналтын хүрээлтгүй Оросын 10 мянга орчин сууринд сайн дурын гал сөнөөгчдийн баг байгуулахаар ОХУ-ын Онцгой байдлын алба төлөвлөж байна. Тус албаны дарга Сергей Шойгу энэ тухай Холбооны зөвлөлийн хуралдаан дээр хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж