Тайландын цэргүүд нэгнийгээ хөнөөжээ

Тайландын босогчдын тэмцэл үргэлжилсээр өнөөдөр дахин буудалцаанд хүрчээ. Олон зуун босогчид Бангкокийн гадагш гардаг замууд дээр мөргөлдөөн үүсгэсэн байна.

Москва цагдаа нараа цөөлнө

Оросын нийслэл Москвагийн цагдаа нар одоо авч байгаа цалингаа 2.5 дахин нэмэгдүүлэхээр болж байгаа юм. Гэвч ийм боломж гаргахын тулд нөгөө талдаа цагдаа нарынхаа тоог 22 хувиар цөөрүүлэх хэрэгтэй гэж Москвагийн дотоод хэргийн газрын дарга хошууч Колокольцов хэлж байна.

Хар тамхичдыг “засах” үйлс Британид …

АНУ-ын 39 муж улсад хар тамхины донтолтод автсан хүмүүсийн нөхөн үржих чадварыг нь үгүй болгодог төсөл хэрэгжиж байгаа юм. Гэхдээ зөвхөн хар тамхичид ч биш бас архаг архичдийн дунд ч энэ төсөл хэрэгждэг байна.

Обамагийн бодлого гол хүчин зайл

Зургаан сар гаруйхан болоод Америкийн сонгогчид Конгрессийн завсрын гэх сонгуульд саналаа өгнө. Энэ сонгууль ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд томоохон шалгалт болно.

Лалын дайчид пуужингаар зэвсэглэсээр байна

АНУ-ын батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Роберт Гейтс Ливаны лалын цэрэгжсэн жигүүр болох Хезболлах бүлгийн зэвсэглэл Ливан улсын Засгийн газрын мэдэлд байгаа цэрэг зэвсэглэлээс илүү болсныг анхааруулжээ.

Алуурчныг цаазлав

Өнгөрөгч 3-р сарын 23-д Хятадын зүүн хэсгийн Фужьяан мужийн дунд сургуулийн найман сурагчийг хутгалж алсан аймашигт хэргийг үйлдэгч этгээдийг энэ хэрэг гарснаас хойш яг сарын дараа цаазаар аваачлаа гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Ялалтын баярт хэн ирэхгүй вэ?

АНУ, Украин, Беларусь, Их Британи зэрэг орны тэргүүн нар Москвад ялалтын баяраар ирэхгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Владимир Кожин РИА Новости агентлагт мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж