Toyota 50 мянган ширхэг Sequoia жипдээ засвар хийнэ

2003 оноос хойшоо үйлдвэрлэгдсэн 50 мянган ширхэг спорт загварын Sequoia жип машинаа эргүүлэн татах шийдвэрээ “Toyota Motor Corp” компани зарлалаа. Уг машины цахим тогтвортой байдлын системд засвар хийх шаардлагатай гэнэ.

Дөрөвдүгээр сарын 29

Олон улсын бүжгийн өдрийг ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос тэмдэглэж байна. Бүжгийн урлагийн онолч, шинэчлэгч ба түүхэнд “орчин үеийн бүжгин жүжгийн эцэг” гэж бичигдсэн Францын балетмейстер Жан Жорж Новерын төрсөн өдрөөр уг баярыг тэмдэглэдэг.

Хятадад хүүхэд хутгалсан хэрэг дахин гарав

Хятад улсад өчигдөрхөн Ляжоу хотын дунд сургуулийн хүүхдүүдийг хутгалсан хэрэг гарч байсан бол өнөөдөр дахин ийм хэрэг зүүн мужийн Цянсу мужид гарчээ. Энэ удаад гэмт этгээд цэцэрлэгийн 4 настай голцуу хүүхдүүдийг хутгалсан байна.

Тимошенко 12 тэрбум доллар үржээ

Украины Засгийн газрын тэргүүн Николай Азаров мэдэгдэхдээ, түүний өмнөх ерөнхий сайд Юлия Тимошенко ба бусад удирдлага авлигын хэргээр хариуцлага хүлээх ёстой гэв.

Хятадад дахин гэмт халдлага гарав

Өнөөдөр Хятадын зүүн нутгийн нэгэн дунд сургууль руу хутгаар зэвсэглэсэн нэгэн этгээд дайран орж багш болон 18 сурагчийг нь шархдуулжээ.

Хятад хоригоо цуцаллаа

Дэлхийн хэмжээний ЭКСПО-2010 үзэсгэлэн Хятадын Шанхай хотод болж байгаатай холбогдуулан Хятад улс ХДХВ/ДОХ -ын халдвар авсан хүмүүсийг улсынхаа хилээр оруулахгүй байх шийдвэрээ цуцалжээ.

Зөвлөлтийн нууц баримтыг дэлгэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Димитрий Медведевийн хүсэлтээр Катынийн хэрэг явдалтай холбоотой Оросын Холбооны архив дахь материалыг тус байгууллагын мэдээллийн цахим сүлжээнд байрлуулсан байгна.

Тайландын цэргүүд нэгнийгээ хөнөөжээ

Тайландын босогчдын тэмцэл үргэлжилсээр өнөөдөр дахин буудалцаанд хүрчээ. Олон зуун босогчид Бангкокийн гадагш гардаг замууд дээр мөргөлдөөн үүсгэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж