Нусны алчуурын түүхээс

Энэ энгийн эдлэлийн түүх Эртний Ромын үеэс үүдэлтэй. Хотын чинээлэг хүмүүс хүзүүнээсээ эсвэл мөр, гарын бугуйндаа орариум гэх үнэртэн шингээсэн алчуур зүүн явж, нүүр гараа хоолны дараа арчдаг байв. Орариум гэх тэр даавууны хэсэг нь латинаар “алчуур” гэсэн үг болж байна.

Хоёр жилийн дотор үйлчлүүлэгчдээс 8,3 сая долларын илүү хөлс авчээ

Хөлсний тэрэгний тоолуурын заалтыг өөрчилсөн залилан хийж, Нью-Йоркийн таксичид хоёр жилийн дотор үйлчлүүлэгч нараас 8,3 сая долларын илүү мөнгө авсан байна. Маршрут нь хотод хийгдэж байсан ч тэд тоолуураа хотын гадагш явсан дэглэмд оруулан залилан хийсэн 1,8 сая тохиолдлыг хотын лимузин ба таксины асуудал хариуцсан комисс илрүүлжээ.

Йеменд “Аль-Каида”-гийн хоёр өндөр тушаалтанг устгажээ

Йемений нисэх хүчин агаараас цохилт өгөх үеэр тус орны өмнөд нутгийн нэгэн тосгонд “Аль-Каида”-гийн хоёр даргыг 30 дайчны хамт устгасан байна. Йемений нийслэлээс 480 км-ын зайд байгаа тосгоны нэгэн байшинд террористууд цугларсан мэдээ аваад нисэх онгоц бөмбөгдсөн байна.

Чилийн иргэдийн 80 хувь нь тог, цахилгаангүй байна

Саяхан энэ сарын 14-ний ням гаригийн цуврал, хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутаг дэвсгэрт цахилгаан тасарч, 17 сая хүн цахилгаангүй хоцорлоо. Чилийн хойд хэсгийн Атакама цөлөөс өмнөд хэсгийн Чилио арал хүртэлх хоёр мянга орчим км нутаг дэвсгэрт цахилгаан тасарсан юм.

Палестины талбайг террористын нэрээр нэрлэв

Палестины түр нийслэл Рамалла хотын нэгэн талбайг 1978 онд Израилийн автобусыг барьцаалах ажиллагааг удирдсан Далаль аль-Муграби гэх нэгэн террор эмэгтэйн нэрээр нэрлэсэн тухай The Jerusalem Post мэдээлжээ. Тэр эмэгтэйн удирдсан гэмт бүлэглэлийн барьцаалах ажиллагааны үеэр 37 энгийн иргэд амиа алдаж байжээ.

Англид сурах нь хүүхдүүдэд муугаар нөлөөлдөг

Хүүхдийн хүмүүжилд хамгийн халтай газар бол Их Британи гэсэн дүгнэлтийг АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Гонконг, Сингапур, Австрали, Англид явуулсан судалгааг зохион байгуулагчид гаргажээ. Оросууд харин үүнтэй санал нэгтэй биш байгаа бөгөөд хүүхдүүдээ тэнд сургахаар эрмэлзсээр байгаа гэнэ.

АНУ-ын хууль тогтоогчид юанийн “тоглолт”-ын эсрэг арга хэмжээ авахыг шаардлаа

Өнгөрч буй даваа гаригт АНУ-ын хоёр намын 130 гаруй хууль тогтоогчид нэгдэн Хятадын “валютын тоглолтын эсрэг“ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж Обамагын засгын газрын дээд албан тушаалтнуудаас шаардлаа “Ройтерс” мэдээлсэн байна. Хятадын валютын тоглолт Америкийн эдийн засагт асар хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй.

БТСГ-ын дарга Ч.Наранбаатар даамчидтай уулзлаа

Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр БНХАУ-ын Хөлунжян мужийн Ичунь хотноо болсон зуун буудалт даамын гурван улсын анхдугаар уулзалт тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар Монголын даамны холбооныхонд хандаж, даамын

Хүний амь хохироосон эмэгтэйг саатуулан шалгаж байна

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд  гэртээ амарч байсан эмэгтэйг гэр хашаатай нь машинаар дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан. Ослыг 20 настай Б гэх эмэгтэй үйлдсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Гэмт хэрэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж