Германд 130 машин оролцсон осол гарав

Аугсбурга (Augsburg) хотын ойролцоох A8 авто зам дээр 100 хөнгөн тэрэг, 30 ачааны машинууд мөргөлдсөн байна. Цагдаагийн урьдчилсан мэдээгээр 25 хүн хөнгөн гэмтэл авчээ. Олон машины ослын шалтгаан нь манан ба халтиргаа болсон байна. Бас нэг том осол Доод Баварийн Херманнсдорф (Hermannsdorf) хотоос холгүй болж 44 машин мөргөлдлөө. Зургаан жолооч хүнд бэртэл авчээ.

Обама Нобелийн шагналын мөнгөө хуваав

Нобелийн энх тайвны шагнал авснаасаа хойш гурван сарын дараа шагналын мөнгийг хуваан тараах буяны байгуулагуудын нэрийг Обама дурьдлаа. 1,4 сая долларыг Барак Обама арван байгууллагад хуваахаар шийдсэн байна. Тэр байгууллагууд нь АНУ болон гадаад орнуудад ахмад дайчид, сурагч нар зэрэг эмзэг бүлэгт тусалдаг гэнэ.

Туркийн Ерөнхий сайд Шведэд айлчлахаа болив

Армянчуудыг хоморголон устгасан тухай тогтоолыг Шведын парламент гаргаснаас Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Шведэд айлчлах гэж байснаа болиулав. Шведын парламентын гаргасан тогтоол хоёр орны хооронд тогтсон нөхөрсөг харилцаанд харшиллаа гэж Эрдоган шүүмжилсэн байна.

Николай Азаров Украины Ерөнхий сайд болов

Украины дээд Рад энэ сарын 11-нд олонхийн саналаар Бүс нутгийн намын удирдагч нарын нэг Николай Азаровыг Ерөнхий сайдаар баталлаа. Түүний төлөө 242 депутат санал өгөв. Үүний дараа Ерөнхий сайдаас Юлич Тимошенког огцруулахын төлөө 237 депутат санал өгсөн байна. Шинэ Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг танилцуулан тэднийг баталж өгөхийг хүслээ. Депутатуудын ихэнх 240 хүн шинэ танхимыг баталжээ.

Гуравдугаар сарын 13

Кубын түүхийн дурсгалт өдөр. 1957 оны гуравдугаар сарын 13-нд хэсэг оюутнууд Ерөнхийлөгчийн ордонд зэвсэгт халдлага хийлээ. Дурангуйлагчийн дэглэмийг унагах оролдлого бүтэлгүйтэв.

Эрдэнэт үйлдвэрт олон жил ажилласан ажиллагсад урамшуулал хүртлээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр олон жил ажиллах хугацаандаа нэг ч удаа эмнэлгийн хуудас аваагүй 32 ажилчинд нэгээс хоёр сая төгрөгөөр урамшуулжээ. Монгол улсын хэмжээнд анх удаа ийм арга хэмжээг “Эрдэнэт” үйлдвэр  зохион байгуулснаараа онцлог бөгөөд энэхүү урамшуулалд нийтдээ 49 сая

“Бурхдын ордонд намайг…” тоглолт болно

ДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг гуравдугаар сарын 18-ны өдөр дуурийн театрын тайзнаа “Бурхдын оронд намайг…” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр 2006 онд Италийн Ром хотод Санта Чилийн консерватурт мэргэжил дээшлүүлж, Дуурь бүжгийн эрдмийн театрт 2003 оноос

”Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт” сэдэвт уралдаан болно

Монголын ирээдүй болсон оюутан залуус мөн програм хөгжүүлэгчдийн идэвхи чармайлт, хүсэл сонирхлыг дэмжих, шинэлэг санаа, санаачлагыг амьдралд нэвтрүүлэх боломж олгох, оюуны үйлдвэрлэл, онлайн контентыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт холбоонд суурилсан программ хангамжийн хөгжүүлэлт” уралдаан зарлахаар болжээ. Уралдааныг Мэдээллийн технологийн

Хятадын экспорт 45.7 хувиар нэмэгдэв

Хятадын экспорт 45.7 хувиар нэмэгдэв

БНХАУ экспортын хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 45.7 хувиар өсөж, 94.5 тэрбум долларт хүрсэн бол импортын хэмжээ нь 44.7 хувиар тэлжээ. Сүүлийн гурван сар дараалан Хятадын экспорт нэмэгдэж байгааг AFP агентлаг дамжуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж