Пакистанд хийгдсэн аллагаар 10 хүн амиа алджээ

Пакистаны Сват голын хөндийд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэх үеэр наад зах нь 10 хүн амиа алдсан байна. Орон нутгийн засаг захиргааны төв Сайду Шариф хотод тэр террорист тэсрэх төхөөрөмжөө ажиллуулжээ. Аллага гуравдугаар сарын 13-ны өглөө гарсан ба амь үрэгдэгсэдээс гадна 37 хүн шархадсан байна.

Афганистанд ээлж дараалсан алан хядлага гарсаар…

Афганистаны Кандагар хотноо алан хядагчдын ээлж дараалсан дайралт болж олон хүний амь үрэгдлээ. Эмнэлгийн ажилтнуудын гаргасан албан мэдээгээр бол 30 хүн нас барж, 46 хүн гэмтсэн байна. Алан хядагчид нэгэн зэрэг 4 дайралтыг өөр өөр газруудад хийсний хамгийн их хөнөөлтэй нь Кандагарын төв хорих газрыг чиглэсэн дайралт байсан байна.

Нөхөрт гарах хүслээ илэрхийлэн найман хятад бүсгүй гудамжинд тайчив

Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотын найман залуу охид метроны үүдэнд дотуур хувцастайгаар бүжиглэн өөрсдийн нэр хаягийг тэнд тавих шаардлагаа илэрхийлсэн бичгийн хамт залуу эрчүүдэд тараажээ. Тэдний нүүрийг баг нуусан байлаа. Хятад охид нөхөр олж авахын тулд үүнийг хийсэн гэж Guangzhou

Хятадын галт тэрэг Бээжингээс Лондон хүртэл хоёр хоног явна

Хятадын галт тэрэг Бээжингээс Лондон хүртэл хоёр хоног явна

Хятадуудыг салхи татуулан Лондон хүргэх болно. Хятадууд Лондоноос Бээжин хүртэл хоёрхон хоног явах хурдтай төмөр замыг барих эрмэлзэлтэй. Түүний ихэнх нь Оросоор дайран өнгөрнө. Шүүмлэгч нар түүнийг барихад техникийн талаас хүндрэлтэйгээс гадна цагаачдын урсгалыг нэмэгдүүлнэ гэж байгаа.

Хоёр оюутан тэврэлтийн дээд амжилтыг тогтоов

Британийн оюутнууд Файзал Мохуддин, Мохаммед Азиз хоёр тэврэлдсэн хугацаагаараа дээд амжилт тогтоолоо. Хоёр эрэгтэй 24 цаг,17 минутын турш тэврэлдэн өмнөх дээд амжилтыг 16 минутаар ихэсгэсэн байв. Тэд энэ үйлдлээрээ хорт хавдартай хүмүүст тусалдаг Christie гэх буяны байгууллагад хандив цуглуулсан байна.

Германд 130 машин оролцсон осол гарав

Аугсбурга (Augsburg) хотын ойролцоох A8 авто зам дээр 100 хөнгөн тэрэг, 30 ачааны машинууд мөргөлдсөн байна. Цагдаагийн урьдчилсан мэдээгээр 25 хүн хөнгөн гэмтэл авчээ. Олон машины ослын шалтгаан нь манан ба халтиргаа болсон байна. Бас нэг том осол Доод Баварийн Херманнсдорф (Hermannsdorf) хотоос холгүй болж 44 машин мөргөлдлөө. Зургаан жолооч хүнд бэртэл авчээ.

Обама Нобелийн шагналын мөнгөө хуваав

Нобелийн энх тайвны шагнал авснаасаа хойш гурван сарын дараа шагналын мөнгийг хуваан тараах буяны байгуулагуудын нэрийг Обама дурьдлаа. 1,4 сая долларыг Барак Обама арван байгууллагад хуваахаар шийдсэн байна. Тэр байгууллагууд нь АНУ болон гадаад орнуудад ахмад дайчид, сурагч нар зэрэг эмзэг бүлэгт тусалдаг гэнэ.

Туркийн Ерөнхий сайд Шведэд айлчлахаа болив

Армянчуудыг хоморголон устгасан тухай тогтоолыг Шведын парламент гаргаснаас Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Шведэд айлчлах гэж байснаа болиулав. Шведын парламентын гаргасан тогтоол хоёр орны хооронд тогтсон нөхөрсөг харилцаанд харшиллаа гэж Эрдоган шүүмжилсэн байна.

Николай Азаров Украины Ерөнхий сайд болов

Украины дээд Рад энэ сарын 11-нд олонхийн саналаар Бүс нутгийн намын удирдагч нарын нэг Николай Азаровыг Ерөнхий сайдаар баталлаа. Түүний төлөө 242 депутат санал өгөв. Үүний дараа Ерөнхий сайдаас Юлич Тимошенког огцруулахын төлөө 237 депутат санал өгсөн байна. Шинэ Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг танилцуулан тэднийг баталж өгөхийг хүслээ. Депутатуудын ихэнх 240 хүн шинэ танхимыг баталжээ.

Гуравдугаар сарын 13

Кубын түүхийн дурсгалт өдөр. 1957 оны гуравдугаар сарын 13-нд хэсэг оюутнууд Ерөнхийлөгчийн ордонд зэвсэгт халдлага хийлээ. Дурангуйлагчийн дэглэмийг унагах оролдлого бүтэлгүйтэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж