Гуравдугаар сарын 22

Дэлхийн усны нөөцийн өдөр (World Day for Water эсвэл World Water Day). 1992 онд Рио-де-Жанейро хотноо болсон Хүрээлэн буй орчныг хамгаалан хөгжүүлэх НҮБ-ын Конференци (ЮНСЕД) дээр энэ өдрийг тэмдэглэх талаар анхлан ярилцсан байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны хоёрдугаар сарын 22-ны 47/193 тоот тогтоолыг батлаад энэ өдрийг гуравдугаар сарын 22-нд тэмдэглэхээр зарлажээ.

Хорвоогийн төв

Экваторын шугам Африк, Америк, далайн олон орны нутгаар дайран гардаг ч түүний нэрийг авсан орон дэлхийд ганцхан. Энд францчуудын хийсэн 1735 оны аялал чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Газар хөдлөлтийн эрчим

Тухайн цэгт үйлчлэх цар хэмжээ ба сүйрлийн чанарын үзүүлэлт. Баллаар хэмжигдэн субъективээр эрчимийн олон тооны шаталбарын нэгээр тодорхойлогдоно.

АНУ-ын хууль тогтоогчид “Эрүүл мэндийн шинэчлэлийн хууль” баталлаа

Улаанбаатарт даваа гариг эхлэхийн хамт АНУ-ын Вашингтонд зүүн бүсийн цагаар ням гаригын оройны 22 цаг 47 минутанд Төлөөлөгчдийн танхимд гишүүд 219::212 гэсэн санал хураалтын дүнгээр “Эрүүл мэндийн шинэчлэлийн хуулийг” баталлаа.

Гуравдугаар сарын 21

Иран, Афганистан, Узбекистанд уламжлалт шинэ оны наурызын баяр болж байна. Энэ баярыг тэмдэглэдэг Азербайжанд түүнийг “новруз”, Киргизид “ноовруз” гэж нэрлэгдэг. Наурыз хавар өдөр шөнө тэнцэх өдөр таардаг ба 3000 мянган жилийн өмнө Хорасанд үүссэн уг баяр газар тариалангийн хөгжлийг даган Дорнын орнуудад тархжээ. Энэ өдөр тариачид хаврын тариалангаа эхэлдэг.

Орост эсэргүүцлийн жагсаал болж байна.

Орост эсэргүүцлийн жагсаал болж байна.
Оросын Коммунист нам, Эв нэгдлийн хөдөлгөөн болон хүний эрхийн байгууллагынхан хамтарч Хилэгнэлийн өдөр зарласнаар өчигдөрөөс ОХУ-ын томоохон хотуудад олон мянган хүний жагсаал цуглаан болж одоогийн Засгийн газрын тэргүүн В.Путиныг огцрохыг шаардаж байгаа юм.

Хятадын “Каннибал” унадаг өвчнөөсөө салахын тулд хүүхдийн тархи иджээ

Хятадын нэг этгээд унадаг өвчнөө эмчлэх гээд 11 настай хүүгийн амийг хөнөөн түүний тархийг иджээ. Хятадын баруун өмнөд Юньнань мужийн Цисянь тосгоны Ван Чаосюй (Wang Chaoxu) гэгч өвчнөө эмчлэх арга хайн 11 настай Ли Сюэтана (Li Xuetang) гэх хүүг хөнөөгөөд тархийг нь идээд цогцосыг нь булсан байв.

Ижил хүйстэн америк цэргүүд Цагаан ордонтой өөрсдийгөө гинжлэв

Цагаан ордоны хашаанд өөрсдийгөө дөнгөлөн холбосон цэргийн хоёр гей залууг Вашингтоны цагдаагийнхан баривчилсан байна. Эсэргүүцэл гаргасан 44 настай Жеймс Пьетранжело (James Pietrangelo) ба 29 настай Дэниэл Чой (Daniel Choi) хоёр Цагаан ордоны хашааны хойш хэсгийн хайсанд өөрсдийгөө холбосон байлаа.

АНУ-д Жон Кеннедийн танхимын сүүлчийн сайд нас барлаа

Өнгөрсөн бямба гаригт нэртэй улстөрч, Жон Кеннедийн ба Линдон Жонсоны танхимд Дотоод хэргийн яамыг толгойлж байсан Стюард Юделл (Stewart Udall) нас барсан тухай The Washington Post сонин мэдээлжээ. Түүний гэр бүлээс мэдээлснээр тэр Санта-Фе- дэх өөрийн гэрт 90-тэйдээ насны улмаас өөд болсон гэж гэр бүл нь мэдэгдсэн байна.

Сомалид исламистуудын лидрийн нэгийг хөнөөв

Тус орны нийслэлийг оролцуулсан газар нутгийн бараг тал хувьд хяналтаа тогтоосон исламын хэт даврагч “Аль-Шабаб” бүлэглэлийн лидерүүдийн нэгийг устгасан тухай BBC News мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж