Саид Бурятский “Невский экспресс” галт тэргийг дэлбэлсэн хэрэгт холбоотой

Энэ тухай Оросын Холбооны аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников Ерөнхийлөгч Д.Медведевт илтгэсэн байна. Ваххабизмын үзэл сурталч Саид Бурятскийг Ингушетын Экажева тосгонд явуулсан тусгай ажиллагааны явцад устгажээ. Саид Бурятскийг устгасан тухай дөрөвний өдөр тодорхой болсон юм. Устгагдсан нэгэн дайчнаас Александр Тихомиров гэсэн нэртэй биеийн байцаалт олдсон байна.

Янукович орос хэлний статус ба Бандерагийн цолын талаар эргэн харахаар амлав

Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн баасан гаригт Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг Кремльд хүлээн авлаа. Оросууд өмнөх Ерөнхийлөгч Виктор Ющенког огт урьж байгаагүйгээс гадна түүнийг Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гээд хамтран ажиллахаас татгалзаж байлаа.

Дан цэнхэр

Цэнхэр өнгө шөнийн жижүүр хийдэг хүмүүст тусладаг болохыг эрдэмтэд тогтоов. Хөх өнгийн гэрэлтүүлэгтэй байсан хүмүүс ногоон гэрэлд байсан хүмүүсээс илүүтэй сэргэлэн байв. Цэнхэр өнгө нь нойрыг хөөхөд тустай байлаа. Сүүлийн үед эрдэмтэд өнгө хэрхэн нойронд нөлөөлөхийг сайтар судалсан ба өнгө хүлээн авах мэдрэлийн цэгүүд нь хараанаас тусдаа байдгийг тэд тогтоож өгсөн байна. Хараагүй хүмүүст ч өнгө хүлээн авах мэдрэлийн цэгүүд нь ажиллаж, тэд организмын дотоод цагийг зохицуулж байдаг.

АНУ-ын конгресс арменичуудыг “хомроглон устгаж” байсанд Туркүүдыг буруутгалаа

Дэлхийн нэгдүгээр дайны үед Түркийн хүчнийхэн 1.5 сая арменчуудыг хомроглон устгаж байсныг АНУ-ын конгресс буруутгаж байна. АНУ-ын Ойрхи дорнодын холбоотой байдаг чухал орнуудын нэг Турк.

Египетийн Ерөнхийлөгч Мубарак цөсний хагалгаанд орлоо

Египетийн орон нутгийн телевизээр Ерөнхийлөгч Хосни Мубарак бямба гаригт Герман улсад цөсний уутны мэс засалд орох гэж байгаа хэмээн мэдэгджээ. Германд канцлертай уулзаж байхад 81 настай ерөнхийлөгчийн цөс өвдсөн гэжээ. Уг мэдээнд тус улсын Ерөнхий сайд Ахмад Назиф ерөнхийлөгчийг буцаж иртэл түүний орыг түр хугацаанд залгаж байгаа гэжээ.

Исланд улс бүх нийтийн санал асуулгаар өрөө төлөх төлөвлөөтэй байсан ч бүтэлгүйтлээ

Хоёрдугаар сарын 6-ны өдөр ББС агетлагт мэдээлснээр Исланд улс ард иргэдээсээ бүх нийтийн санал асуулга асуух гэж байгаа гэж мэдээлж байсан. Харин өнөөдөр буюу 7-ны өдөр санал асуулгад оролцогчдын 93 хувь нь “үгүй” гэсэн хариу өгөөд байгаа аж. Исландын “Icesave” банк Их Британи болон Нидерландад их хэмжээний өртэй билээ.

Филиппиний цэргүүд рүү босогчид халдлаа

Филиппиний цэргийн төлөөлөгчийн хэлж байгаагаар Manila-ийн зүүн хэсгээр Филиппиний эргүүл хийх байсан цэргүүд рүү босогчид дайран 11 цэргийн амь насыг хохироолоо гэжээ. Mindoro арал дахь Mansalay хотын дүүрэгт эргүүл хийж байсан цэргүүдийг 60 гаруй партизанууд тагнуулын салаа гарган отож байсан байна хэмээн тэрбээр мэдэгджээ.

Ардын төлөөлөгчдийн 11 дэх чуулганы гуравдугаар хуралдаан

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганын (БХАТЧ) Байнгын хорооны дарга У Банга, Ардын улс төрийн зөвлөлдөх Хятадын зөвлөлийн Бүх Хятадын хорооны (АУТЗХЗБХХ) дарга Цзя Цинлинь, Хятадын коммунист намын Төв хорооны Байнгын хорооны дарга Ли Чанчунь, БНХАУ-ын орлогч дарга Си Цзиньпин нар БХАТЧ-ны 5-ны өглөөний хуралдаан дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн тавьсан илтгэлийг Аньхой, Бээжин, Сычуань ба Шанхай төлөөлөгч нартай хамт хэлэлцэн ярилцав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж