Барьцаалагдсан нисгэгчид гэмтээгүй

Даваа гаригт НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэргэжилтнүүд Латвийн гурван нисгэгчийг барьцаалсан Суданы цэргийн хүчнийхэнтэй ярилцсан байна.

Калифорни муж бонд худалдаална

Даваа гаригт Калифорни мужийн захиргаа 14 тэрбум ам.долларын бонд худалдаалж, АНУ-ын санхүү, эдийн засгийн хүндрэлээс гаргахад туслах шийдвэр гаргасан байна. Алтан муж гэгдэх Калифорни санхүүгийн хямралд хамгийн ихээр өртөж байгаа билээ.

Боливын арми капиталын эсрэг

200 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Боливи улсын арми тус орны ерөнхийлөгч Эво Моралесийн хүсэлтээр “социалист”, “импераилизмыг эсэргүүцсэн”, “капиталын эсрэг” гэдгээ ням гаригт зарлан мэдэгджээ.

Бирмийн сөрөг хүчнийхнийг нэгдэхийг уриалжээ

Бирмийн тэрс үзэлтэн Аун Сан Су Жи долоон жилийн дараа эрх чөлөөтэй золгосоны маргааш нь ням гаригт олон нийтийн өмнө ил гарч, Бирмийн ардчилсан хүчнийхнийг эвлэлдэн нэгдэхийг уриалсан байна.

Чавес Испанийн хаанд загнуулснаа наргиан болгов

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес 2007 онд болсон Ибероамерикийн орнуудын дээд хэмжээний ХХ уулзалтын үеэр Испанийн эзэн хаан Дон Хуан Карлост загнуулж, “Чи ер нь дуугүй сууж болохгүй байна уу” гэж хэлүүлсэн удаатай ажээ.

James Blunt Дэлхийн III дайнаас сэрэмжилж чадсан

Английн дуучин, цэргийн албан хаагч асан James Blunt 1999 онд Косовогийн нийслэл Приштина хотын нисэх онгоцны буудлыг хяналтандаа авсан орос цэргүүдийг хүчээр зайлуулах тухай АНУ-ын генерал Wesley Clark-аас хүлээн авсан тушаалыг үл хэрэгсэн Дэлхийн гуравдугаар дайн гарах аюулаас зайлсхийж чадсан гэж ням гаригийн телезийн нэгэн нэвтрүүлгээр ярисан ажээ.

Обама Азид хийсэн айлчлаа өндөрлөв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама азийн орнуудаар хийсэн эрчимтэй айлчлалаа аварга том Будда бурхны баримлын дэргэд хүйтэн, ногоон цайны зайрмаг идэж, өнгөрөгч ням гаригт өндөрлөжээ.

Арваннэгдүгээр сарын 15

Иордан улс Иордан голын баруун эргийг эзэмших эрхийг Палестины чөлөөлөх байгууллагад өгсний дараа Алжирт Палестины үндэсний зөвлөл Палестин улсыг байгуулан тусгаар тогтнолоо 1988 оны арваннэгдүгээр сарын 15-нд зарлажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж